Компаниуд гэрээр хүргэх үйлчилгээ рүү шилжиж байна | News.MN

Компаниуд гэрээр хүргэх үйлчилгээ рүү шилжиж байна

Компаниуд гэрээр хүргэх үйлчилгээ рүү шилжиж байна

Компаниуд гэрээр хүргэх үйлчилгээ рүү шилжиж байна

Коронавирусийн улмаас тогтоосон хөл хорионы дэглэмд зохицуулан Оросын зарим компани үйл ажиллагаандаа шинэ чиглэл нэмж байгаа нь гэрээр хүргэх үйлчилгээ юм. Зар сурталчилгааны "Авито" дөрөвдүгээр сарын 23-наас гэрээр хүргэх үйлчилгээ үзүүлж эхлэхээ мэдэгдлээ.

"Хүн амын нягтаршил ихтэй том хотуудад хүргэлтийн үйлчилгээ хийж эхэлнэ. Үйлчилгээ хот дотор байх юм” хэмээн "Авито" мэдэгдлээ.

Энэ шинэ үйлчилгээ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэм болно гэж тооцож байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын, мөн коронавирустэй тэмцэх үйл ажиллагаа явуулж байгаа сайн дурын байгууллагын хүний нөөц, техник тоног төхөөрөмжийн хангамжтай холбоотой 10 хүртэлх зарыг порталдаа үнэгүй байршуулах ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-17 49.0.213.170

Гэрээр корона хүргэх нь үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж