Японы Ерөнхий сайд Абэ Шинзо шинэ төрлийн коронавирусийн тархалтыг хязгаарлахын тулд орон даяар онц байдал зарлахаар төлөвлөж буйгаа өнөөдөр /2020.04.16/ мэдэгдлээ. Үүнээс өмнө тус улс хэсэгчлэн буюу долоон мужид онц байдал зарлаад байсан юм. Дээрх мужуудад онц байдал зарласнаар олон нийтийн байгууламжууд, үзвэр үйлчилгээний газруудыг хааснаас өөр бусад улс орнууд шиг чанга дэглэм тогтоогоогүй байгаа билээ. Онц байдал тус улсын нийт 47 муж, хотыг хамрах ба тавдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх аж.
Түүнчлэн коронавирусийн халдвараас үүдсэн эдийн засгийн хямралыг даван туулахын тулд бүр иргэддээ 100 мянган иений бэлэн мөнгө олгох төсвийг боловсруулахыг Засгийн газартаа үүрэг болгожээ. Ингэхийн тулд тус улс төсвөө эргэн харж, тодотгох шаардлагатай болж байгаа юм. Абэгийн Засгийн газар коронавирусээс үүдсэн эдийн засгийн хямралыг зохицуулах ажилд нийт 108 их наяд иен төсөвлөөд байгаа юм. Японд коронавирусийн халдвар авсан хүний тоо “Diamond Princeess” аяллын хөлгийн тоо баримттай нийлээд 9,400 давсан бол нас барагсдын тоо 191 болжээ.
Эх сурвалж: MAINICHI
Холбоотой мэдээ