ЭМЯ: Гар барьж, тэврэлдэж хүнтэй уулзахаас татгалз | News.MN

ЭМЯ: Гар барьж, тэврэлдэж хүнтэй уулзахаас татгалз

ЭМЯ: Гар барьж, тэврэлдэж хүнтэй уулзахаас татгалз

ЭМЯ: Гар барьж, тэврэлдэж хүнтэй уулзахаас татгалз

Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх, гараа тогтмол угаах. Мөн хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зай барьснаар өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахгүй байхаас сэргийлнэ. Зай барих тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй уг зөвлөмжийг улс орнуудад хэрэгжүүлсэн туршлагаас харахад үр дүнгээ өгч байгааг ч Эрүүл мэндийн яамныхан мэдээлсэн. Эрүүл мэндийн байгууллагаас зай барих зөвлөмжийг дагаж мөрдөхийг аж ахуйн нэгж, иргэдэд уриалж байгаа юм.

Эрүүл мэндийн яамнаас иргэдэд хэрхэн зайнаас харилцах, олон нийтийн газарт 1.5-2 метрийн зай барих талаарх зөвлөмж өглөө.  Тус зөвлөмжид:

  • Коронавирусийн халдвар нь хамгийн багадаа 3-4 хүнд халдварладаг болох нь судалгаагаар тогтоожээ. Энэ тоо нэмэгдсээр цаашид хүн амын дундах тархалтад нөлөөлөх аюултай тул хүмүүс хоорондоо хоёр метрийн зай барих нь хамгийн аюулгүй гэж үзжээ.
  • Гар барьж мэндлэх, мөрөн дээр гар тавихаас татгалзах, тэврэлдэхээс татгалз
  • Худалдаа үйлчилгээний газрууд агаар сэлгэлт хийх. Бүгчим, агаар сэлгэлт муу байхад вирус гадаргуу дээр бууж, гараар дамжин бохирдож, нүдэнд халдварлах аюултай.
  • Амны хаалт зүүх.
  • Шаардлагагүй уулзалтаас татгалзах. Аль болох хүнтэй уулзахгүй байх.

ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг дагаж хэрэгжүүлснээр хүн бүр халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-16 66.181.184.91

Хэ хэ энэ ковидын ачаар хүн хүндээ хандах хандлага харилцах харилцаа үндсээрээ өөрчлөгдөж байх шиг байна нүдний харцнаас эхлээд халуун дулаан байдал үгүй л болж байх шиг урд нь тийм ч халуун дулаан байгаагүй бүлээн байсан хүний хандлага харилцаа одоо хүйтэн боллоо доо

Avatar

иргэн 2020-04-16 64.119.17.245

Монголчууд гар барих гадаадын сэтгэлгээнд автагдсан.үүнийгээ одоо энэ өвчнөөс сэхээрч болих нь зөв. Сав л хийвэл үнсэлцэх гэж маягладгийг бас болих. Хүүхдээ тогойгий нь л үнэрлэдэг шүүдээ. Уруул амаараа үнсэлцэнэ гэдэг маш буруу заваан хэвшил, бүх өвчин халдварлах эх үүсвэр.

Avatar

Зочин 2020-04-16 202.126.89.20

Европчуудын энэ заваан юмыг манай залуус их дуурайдаг. Ашгүй ковидын ачаар орк соёл намжихна.

Avatar

ЭМЯ 2020-04-16 202.9.46.31

Мормоны шашинтнуудтай өдөр бүр уулзаж, тэврэлдэж, бэлэг сэлт солилцож, зургаа хамтдаа наалдан зогсож авахуулж, дотносож байж олон нийтэд худал үнэн юм ярихаа больчих тэх үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж