Г.Угалзцэцэг дэлхийн аварга боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Г.Угалзцэцэг дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.29-нд нийтлэгдсэн

Г.Угалзцэцэг дэлхийн аварга боллоо

Дэлхийн аварга Г.Угалзцэцэг.

 

Тайландын Бангкок хотноо болсон 7 дахь удаагийн бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд (women's athletic physique) Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолыг эх орондоо авчраад байгаа бол мөн ангилалд Г.Гансаруул хүрэл медаль хүртлээ.

Мөн эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн/40-49 нас/ ангилалд Л.Баянхүү мөнгөн медаль авлаа. 2010 оны Монголын мистер Л.Баянхүү дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн ийнхүү дэлхийн медальтан боллоо.

Эмэгтэй модель бие бялдар 55 кг-ын ангилалд Ч.Мянганбилэг шагналт IV байр эзлэв.

Энэ удаагийн ДАШТ-д  Монгол улсаа төлөөлөн 16 тамирчин, 4 албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож, дэлхийн аварга, мөнгө, хүрэл медаль, IV байр тус бүр нэгийг хүртэж, түүхэн амжилт үзүүллээ.

7 дахь удаагийн бодибилдинг, фитнессийн ДАШТ энэ сарын 24-30-ны хооронд Тайландын Бангкок хотноо болсон юм.

Фотог:

Дэлхийн аварга Г.Угалзцэцэг.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-29 202.61.97.16

Баяр хүргэе. Монгол улсын эмэгтэйчүүдийн бахарх*****

Зочин 2015-11-29 103.229.122.129

Баяр хүргье, бахархаж байна

НАР, САР ГАЛ 2015-11-29 112.72.6.30

МОНГОЛЫН УЛСЫН ДАЛБААНД ОРУУЛСАН СОЁМБО ХЭМЭХ ДҮРС БОЛ ЦЭВЭР ГАЗАР УХАЖ, УСНЫ ХОРХОЙ ШҮҮРДЭЖ АМЬ ЗУУДАГ ХЯТАД ГЭР МЭТИЙН СУУРИН ИРГЭДИЙН АХУЙГ ХАРУУЛСАН ХАНА ХЭРЭМ, ХҮРЗ, НИЙВИЙ, ЗАГАС ХАЙРДАГ ШАНАГАНЫ ДҮРСТЭЙ. ТЭНДЭЭС АВАХ ЮМ НЬ НҮҮДЭЛЧДИЙН АХУЙ, АМЬДРАЛЫН ХЭВ ШИНЖИЙГ ХАДГАЛСАН НАР, САР, ГАЛЫН ДҮРС ЮМ. ИЙМД ЗӨВХӨН ЭНЭ 3 ДҮРСИЙГ ДАЛБААНЫ ГОЛД БАЙХ ЦЭЛМЭГ ТЭНГЭРИЙН ЦЭНХЭР ӨНГӨН ДЭЭР ТАВИАД Л МОНГОЛ УЛСЫН ДАЛБАА БҮРЭН УТГААРАА ХЭЛБЭР, АГУУЛГАА ОЛЖ, ХАНААС Ч ТАНИГДАНА.

Зочин 2015-11-29 202.21.111.82

ДЭЛХИЙД БОДИГИЙН 3-4 ХОЛБОО БАЙДАГ ГЭХЭЭР ЗАВХАРСАН БАЙГАА ЮМ. ХАМГИЙН ЧАНАРТАЙ НЬ АЛЬ НЬ ВЭ. ХЭДЭН ОРОН ОРДОГ ЮМ. ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВДАГ ЮМУУ. ЖИШЭЭ НЬ САГС ХӨЛБӨМБӨГ ДЭЛХИЙД ГАНЦХАН ОЛОН УЛСЫН ХОЛБООТОЙ ШҮҮДЭЭ.

Зочин 2015-11-29 27.123.214.91

Сайхан мэдээ байна. Бүгдэд нь баяр хүргэе. Их л бэлтгэл, хүч, гаргаж хөдөлмөрлөсөн байхдаа. Төр засаг эрхбиш мэдэж байгаа байхдаа

Зочин 2015-11-29 182.160.3.183

Хүн төгс сайхан бие бялдартай байх нь сайхан боловч зохиомлоор /хүчээр/булчинг ийм их хөгжүүлэх нь сөрөг үр дагавартай.

Зочин 2015-11-29 202.9.41.31

Сайхан мэдээ байна. Бүгдэд нь баяр хүргье

Зочин 2015-11-29 202.55.191.34

Аливаа улсын далбаа нь тухайн улс орны сүр хүч, гоо үзэмжийг илтгэдэг билээ. Гэтэл бид түмэн өнгийн Монгол далбааг хаа сайгүй хэрэглэж байна. Ялангуяа голын цэнхэр өнгийг шөнийн тэнгэр шиг хар хөх болгож Монгол далбааны сүр хүч, гоо үзэмжийг гутааж байна. УИХ гишүүн гэх гоо сайхны мэдрэмжгүй хүмүүс ямар далбааг баталсныг харж байгаа биз. Одоо бид далбааныхаа өнгийг кодолж дэлхийд тараах хэрэгтэй байна. Иймээс далбаан дээрхи гурван өнгөний кодыг доор бичлээ. Та бүхэн хэрэглээд хараарай. Далбаа минь ямар сайхан өнгөтэй болохыг харж сэтгэл, нүд баясана биз. Манай хуучин НҮБ өмнө мандан намирсан Монгол далбааны голын номин цэнхэр (усан номин ногоон биш шүү) өнгө ийм байсан юм. Бидний эх орноо хайрлах сэтгэл эндээс эхлэх ёстой. Дэлхийн тавцан дээр зөвхөн энэ далбаа минь намирч байг. Ирэх жилийн олимпийн тэнгэрт энэ далбаа минь сүрлэгээр намирах болтугай. Та бүхэн намайг дэмжиж үүнийг цааш нь дэлгэрүүлнэ үү. ЗАХЫН ХОЁР УЛААН ӨНГӨНИЙ КОД: RGB өнгөний хувилбар нь - Red 255 , Green 0, Blue 0 ба HSL өнгөний хувилбар нь Hue 0, Sat 255, Lum 128 ГОЛЫН НОМИН ЦЭНХЭР ӨНГӨНИЙ КОД: RGB өнгөний хувилбар нь - Red 0 , Green 176, Blue 241 ба HSL өнгөний хувилбар нь Hue 139, Sat 255, Lum 120 СОЁМБОНЫ ШАР ӨНГӨНИЙ КОД: RGB өнгөний хувилбар нь - Red 255 , Green 255, Blue 0 ба HSL өнгөний хувилбар нь Hue 42, Sat 255, Lum 128

иргэн 2015-11-29 49.0.204.28

Зөв юм бичижээ.Нэмж хэлхэд,хугархай морьтой тэр муухай сүддийг л солих хэрэгтэй.

Зочин 2015-11-29 103.229.122.129

Тийм, сүлд нэг л бишээ

Мөнхжарг***** 2015-11-29 103.57.94.220

Монголын дэлхийн аварга цолтон нэмэгджээ

зочин 2015-11-29 43.242.241.249

МОНГОЛЫН БОДИБИЛДИНГ ФИТНЕССИЙН ХОЛБОО 25 жилийн дараа насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын тэмцээнд эмэгтэй атлетик бие бялдар ангилалд АЛТ авсанд баяр хүргэе. Бор зүрхээрээ гэхэд мундаг холбоо юм.