Г.Угалзцэцэг дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.29-нд нийтлэгдсэн

Г.Угалзцэцэг дэлхийн аварга боллоо

Дэлхийн аварга Г.Угалзцэцэг.

 

Тайландын Бангкок хотноо болсон 7 дахь удаагийн бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд (women's athletic physique) Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолыг эх орондоо авчраад байгаа бол мөн ангилалд Г.Гансаруул хүрэл медаль хүртлээ.

Мөн эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн/40-49 нас/ ангилалд Л.Баянхүү мөнгөн медаль авлаа. 2010 оны Монголын мистер Л.Баянхүү дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн ийнхүү дэлхийн медальтан боллоо.

Эмэгтэй модель бие бялдар 55 кг-ын ангилалд Ч.Мянганбилэг шагналт IV байр эзлэв.

Энэ удаагийн ДАШТ-д  Монгол улсаа төлөөлөн 16 тамирчин, 4 албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож, дэлхийн аварга, мөнгө, хүрэл медаль, IV байр тус бүр нэгийг хүртэж, түүхэн амжилт үзүүллээ.

7 дахь удаагийн бодибилдинг, фитнессийн ДАШТ энэ сарын 24-30-ны хооронд Тайландын Бангкок хотноо болсон юм.

Фотог:

Дэлхийн аварга Г.Угалзцэцэг.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж