DJ Khaled: Би өөрөө үс, сахлынхаа учрыг удахгүй олчихно оо

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

DJ Khaled: Би өөрөө үс, сахлынхаа учрыг удахгүй олчихно оо

DJ Khaled: Би өөрөө үс, сахлынхаа учрыг удахгүй олчихно оо

Хөл хорионд орсноос хойш DJ Khaled-ийн үс үнэхээр хяналтаас гарч байгаа бололтой. Түүний үс, сахал урт ургаж, бууралтсан зураг цахим ертөнцөд тарж, хүмүүс гайхширч, зарим нь бүр доог тохуу хийж байгаа билээ.

Өдгөө 44 настай реппер DJ Khaled шүтэн бишрэгчдэдээ “Надад санаа зоволтгүй ээ. Би өөрөө үс, сахлынхаа учрыг удахгүй олчихно” хэмээн хариулсан байна. Тэрбээр өөрийн инстаграм дээрээ “Үнэхээр үсээ засуулах боломж олдохгүй байсаар ийм боллоо. Гэхдээ би удахгүй энэ бүхний учрыг олж, үсээ засуулах болно. Үсчиндээ сансрын нисэгчийн хувцас өмсгөөд ч хамаагүй үсээ засуулах болно. Бас надад миний сахлын тос хэрэгтэй байна” хэмээн бичжээ.

Түүний алдартай найзууд сэтгэгдэл хэсэгт “Амьд үлдэгч ОАК 92-р анги”, “Болохгүй бол найз нь очоод хяргаад өгье”, “Санаа зоволтгүй дээ. Үнэнчээр хөл хорионд байгаа хүмүүс чамайг ойлгоно. Би ч чамаас ялгаа алга. Гадуур тэнэж байгаа хүмүүс л шүүмжилж байгаа юм” гэх мэтээр хошигноцгоожээ.

DJ Khaled анх өнгөрсөн долоо хоногт гэр бүлийнхээ аз жаргалтай зургийг нийтлэхэд л хүмүүс түүний сахал, үс хэр их ургасныг харж, ангайж орхижээ. Түүний эл зураг олон хүнийг талцуулж, зарим нь шүүмжилж, зарим нь өмөөрсөн харагдана.

DJ Khaled бол буурал үсээ ичилгүй харуулсан анхны од биш билээ. Түүнээс гадна хөл хорионы үеэр үсээ засуулж чадалгүй үснийх нь жинхэнэ өнгө гарч ирснийг Кевин Харт, Келли Рипа, Сара Силвермэн тэргүүтэй одод шүтэн бишрэгчдэдээ харуулсан юм.

Эх сурвалж: PEOPLE.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж