Улсын онцгой комиссын шийдвэрээр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотоос 55 монгол иргэнээ татан авч, Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлээ. Тус хотоос ирсэн зорчигчдыг 14 хоног тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тухай бүр нь хамруулжээ. Иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарлах бөгөөд насны хувьд:
- 0-5 насны хүүхэд 5
- 5-18 насны 2
- 30-45 насны 19
- 50-иас дээш насны 8
- Өндөр настан 1
- Жирэмсэн 1 хүн байгаа бөгөөд зорчигчдын 26 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ