Мэргэжлийн боксын Европын аварга нүдээ тэс цохив

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн боксын Европын аварга нүдээ тэс цохив

Мэргэжлийн боксын Европын аварга нүдээ тэс цохив

Мэргэжлийн боксын хөнгөн жингийн Европын аварга Сэм Максвелл бэлтгэл хийх үеэрээ зүүн нүдээ тэс цохижээ. Өдгөө 31 настай боксчин маань шинэ коронавирусийн улмаас хөл хорионд орж, гэрийнхээ арын хашаанд бэлтгэл хийх үеэр энэхүү үйл явдал болсон аж.

Тэрбээр хөл хорио тогтоосон энэ үед өөрийн бэлтгэл хийж буйгаа хүмүүст шууд дамжуулан үзүүлж, мөнгө олох сонирхолтой байжээ. Энэ тухай түүний бичлэгийг хийж байсан залуу “Супер Сэмийн хөл хорионы үеэрх боксын шууд дамжуулах сургалтууд тодорхойгүй хугацаагаар хойшилсон учир төлбөр төлсөн үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчиж байна. Бид удахгүй илүү хүчтэй эргэн ирэх болно” хэмээжээ. Мэргэжлийн боксын замналдаа нийт 13 тулаан хийж, бүгдэд нь ялсан түүнд хандан алдарт тайлбарлагч Франк Варрен “Хүү минь үргэлж өөрийгөө хамгаалж бай” гэжээ.

Түүнтэй адил 2009 онд 20 настай Тайсон Фюри Лий Свабитай тулалдах үеэрээ өөрийгөө цохиж, тулаан түр хугацаанд зогсож байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж