С.Мягмаржавт зориулсан хандивын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2015.11.29-нд нийтлэгдсэн

С.Мягмаржавт зориулсан хандивын тоглолт болно

Сандагдоржийн Мягмаржав нь 23 настай. 2015.07.25-нд осолд орж аарцаг, дунд чөмөг бяцарч, давсаг задарч маш хүнд бэртсэн. Давсагны 3, дунд чөмөгний, нийт найман хагалгаанд орж улмаар биеийн байдал нь сайжирч байгаад өнгөрсөн сарын 22-ны орой цусаар бөөлжиж сэхээнд орсон. Яаралтай дахин ходоодны болон шээсний суваг нээх, дунд чөмөгний үе суулгах мэс засалд орж эрчимжүүлсэн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа ба энэ залууд туслахаар дуучид нэгдэн хандивын тоглолтыг 2015 оны 12-р сарын 5 нд UB Palace-д МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ тоглолт ганцхан удаа болох гэж байна.

Амьдралыг хайрлаж, амьдрал бэлэглэе

Энэ тоглолтонд: МУГЖ Алтанцэцэг , Салхи хамтлаг, МУСТА Гэрэлчулуун, Нэгэн зүгт хамтлаг, Мөнхийн рэп Лхагваа, ВХ, Найдандорж, Баярцэнгэл, Хишигдалай, MAAZ хамтлаг, Сүрэнлхам , Dynamic хамтлаг, Хtown хамтлаг
Тулга, Амьд хөгжимийн хамтлаг, Илбийн үзүүлбэр Сонинхүү ,Уран нугаралт мөн залуу дуучид оролцох болно.

Амьдралыг хайрлаж, амьдрал бэлэглэе

ТА бүхэн минь өөрсдийн боломжоороо дүүд минь туслана уу хэмээн уриалж байна.

Хандивын данс: Хаан банк 5029710310 (С.Уянга)
Холбоо барих утас: 99626079.99060644.91686167

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж