Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт энэ сарын 15-ны 12.00 цагийн үед түймэр гарчээ. Энэхүү түймрийн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас 24 хүний бүрэлдэхүүнтэй хоёр бүлэг, орон нутгаас 24 иргэн, хилийн отрядаас 13 алба хаагч шуурхай ажилласан байна.
Өнгөрсөн Лхагва гариг (2020.04.15)-т Дорнодод 14-16 м/сек-ын хүчтэй салхитай байсан тул түймэр Оросын хил давсан мэдээллийг орон нутгийн эх сурвалж өгөв. Урьдчилсан мэдээгээр 200-500 м-ийн өргөнтэй түймрийн голомтод ажиллахаар өнөөдөр (2020.04.16) өглөө Улаанбаатар хотоос Үндэсний аврах бригадын 26 алба хаагч нисдэг тэргээр очиж, газар дээр нь ажиллаж буй юм байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ