ОХУ: Ажлын байраа хадгалсан компанийн ажилчдад 12 мянган рубль олгоно | News.MN

ОХУ: Ажлын байраа хадгалсан компанийн ажилчдад 12 мянган рубль олгоно

ОХУ: Ажлын байраа хадгалсан компанийн ажилчдад 12 мянган рубль олгоно

ОХУ: Ажлын байраа хадгалсан компанийн ажилчдад 12 мянган рубль олгоно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2020.04.15/ дөрөв дэх удаагаа ард иргэддээ хандан телевизийн эфирээр шууд мэдэгдэл хийлээ. Энэ үеэр тэрбээр коронавируст цар тахлын хямралд өртөж, санхүүгийн хувьд хүндрэлд орсон жижииг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих шийдвэрээ танилцуулсан байна.

Ингэхдээ нийт ажлын байрныхаа 90 болон түүнээс дээш хувийг хадгалж үлдсэн байгууллагуудын ажилтан бүрт сар тутамд 162 ам.доллар буюу 12,130 рублийн мөнгөн тусламж олгохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн дунд болон том хэмжээний ААН-үүдэд цалингийн санхүүжилтэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох боломж бий болгох, агаарын тээврийн компаниудад 23 тэрбум рублийн дэмжлэг үзүүлэх, эмч нарт олгож буй нэмэлт цалин урамшууллаас татвар суутгахгүй байх зэрэг дэмжлэгүүдийг Засгийн газраас үзүүлэхээр болсноо зарласан байна. Дараагийн шатанд газар тариалан болон автомашин үйлдвэрлэгч нарыг дэмжихээр судалж байгаагаа ч мөн мэдэгджээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж