Хот зуслангийн газрыг өмчлүүлнэ | News.MN

Хот зуслангийн газрыг өмчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.29-нд нийтлэгдсэн

Хот зуслангийн газрыг өмчлүүлнэ

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хойд чиглэлийн зуслангийн есөн амны газарт кадастрын судалгаа явуулжээ. Ингээд ирэх оноос эхлэн зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлж эхлэх саналыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тавьсан байна. Эхний ээлжид Шадивлан, Шаргаморьт чиглэлийн зуслангийн 0.7 га газрыг хуулийн дагуу иргэдэд өмчлүүлэхээр тооцжээ. Одоогоор хотын ногоон бүс, зуслангийн газруудад 43 мянган нэгж талбарыг иргэдэд өмчлүүлсэн байдаг аж. Мөн цахимаар газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлэх юм байна. Ирэх оны тухайд 68 байршилд иргэдэд газар өмчилнө гэж төлөвлөжээ.  

Зуслангийн газрыг давхар өмчилж болохгүйг хотын удирдлагууд санууллаа. Тодруулбал Газар өмчлүүлнэ гэдэг тухайн иргэнд туйлын эрх олгож байгаа гэсэн үг юм байна. Иймээс гэр бүлийн болон өөрийн өмчлөлийн газартай бол зуслангийн газар давхар өмчлөх боломжгүй аж. Өөрөөр хэлбэл зуслангийн газар өмчлөх хүсэлтэй иргэн та өөр нэг газрыг эзэмшдэг бол  гэр бүлийн аль нэг гишүүний нэр дээр тухайн газар өмчлөлийн гэрчилгээгээ шилжүүлж байж, шинээр дахин нэг газар өмчлөх эрхтэй болох юм.

Монгол Улс газар өмчлүүлэх хуулийг 2002 онд баталсан. Энэ хууль 2003 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд газар өмчлөх тухай хууль хоёр удаа шинэчлэгджээ. 2003-2008 онд нийтдээ 96 мянган нэгж газрыг гэр бүлийн хэрэгцээний дунд өмчлүүлсэн. Харин 2008 онд хуульд өөрчлөлт орж газар өмчлөх хугацааг сунгаж, иргэн бүрд газар өмчлүүлэх шийдвэр гарсан юм. Үүнээс хойш 7000 орчим иргэн эзэмшиж байгаа хашааны газраа өөрийн өмч болгожээ. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд 103 мянган иргэн хашааны газар өмчилсөн байдаг. Энэ нь нийслэлийн хүн амын 8,4 хувьтай тэнцэж байна. Харин 2014 оны наймдугаар сарын 1-нээс эхэлсэн цахим газар өмчлөлийн хүрээнд 70 мянган иргэн өөрийн гэсэн газартай болжээ. Энэ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийгдсэн газар өмчлөлийн ажилтай дүйцэх хэмжээнд хүрсэн гэж үзэж болох юм. Дээр нь нэмээд цаг хугацаа хэмнэсэн, өндөр настай, насанд хүрээгүй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд хүрч чадсан шийдвэр боллоо гэж олон нийт дүгнэж эхэлжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Үнэн 2015-11-29 59.153.114.62

Зуслангийн газрыг өмчилнө гэж сүүлийн арван жил яриад хийж чадаагүй. Дарга нар чаддаггүй юм билээ. Тэд иргэдийн замбараагүй татсан хашааг эмх цэгцэнд нь оруулж чаддаггүй учраас сонгууль дөхөөд худлаа амалдаг нэг амлалт нь зуслангийн газар өмчлөл юм.

Зочин 2015-11-29 122.201.21.68

Сонгууль дөхөөд ирэхээр байж болох л бүхнийг хийж байна даа АН гэхдээ хамгийн гол нь тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдал шүү дээ нэг их юм өгөөд байгаа юм шиг аяаглаад ар хударгаар нь байгалийн баялаг ажилын байрыг нь хятадуудад найр тавиад байх хэрэггүй л дээ та нар мөнх биш насаараа энэ албаа хаших биш дараа дараагийн залуус асуудлыг шийдэж л таараа

Зочин 2015-11-29 122.201.31.209

ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ АПУ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ХҮН ЗАГНАСАН ХҮҮХНҮҮДИЙГ ШАЛГУУЛМААР БАЙНА. 10 САРЫН ЭХЭЭР ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ МХЕГ , АУДИТЫН ШАЛГАЛТ ОРЖ ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗТЯ-НААС ОЛГУУЛАХААР БОЛГОСОН БАЙСНЫГ Г.БАТХҮҮ ГИШҮҮН АЗАРГАЛААД БОЛИУЛСАН БАЙНА. 10 САРЫН ДУНДААС ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ АПУ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД , АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ АВЧ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ХҮМҮҮС БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ХӨДӨӨ ОРОН НУТГИЙНХАН ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ, ӨВЛИЙН ОРОС ОРНЫГ ҮЗЭЖ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ, ТУС ГАЗРУУДААС ШАН ХАРАМЖ АВЧ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ-ЫН ДАРГА ПУНЦАГ, ГХЯ-НЫ САЙД ПҮРЭВСҮРЭН НАР Г.БАТХҮҮГЭЭС АЙГААД БАЙЛГҮЙ АРД ИРГЭДИЙН ТӨЛӨӨ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ NARTAM-ЫН ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХЫН АРГАГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ОНГОЦНЫ НИСГЭГЧ, ВАГОНЫ МАШИНИСТ, УРАН НУГАРААЧ, ИЛБЭЧИН БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААГААД 70118638 УТСААР НЬ АСУУХААР ӨГЧ БАЙГАА ГЭЭД ИНЭЭД НЬ ХҮРЭЭД СУУЖ БАЙДАГ. ЭНЭ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ, ГХЯ-НЫ САЙД НАР НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО. ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД ШАНТААЖААР МӨНГӨ ОЛЖ БАЙГАА ТЭР ЛУЙВАРЧДЫГ ШАЛГАХ ТӨР БАЙНА УУ.

Зочин 2015-11-29 203.169.49.28

Jurnalists of news.mn ???

Зочин 2015-11-29 49.0.204.15

0.07 га гээч

Зочин 2015-11-29 202.21.106.160

uuliin amiig ter chigeer ni avchihsan gazariin albaniihnii huviin gazariig irgeded umchluulj bolohgui yu.

Зочин 2015-11-29 103.229.122.197

Yrgaatiin bogid olon jil bol j baigaa yum odoo umchilj avch boloh bolovuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж