УИХ-ын чуулганы хуралдаан танхимуудад хуваагдаж хуралдаж байгаа. Мөн нийтээрээ маск зүүж хуралдаанд оролцож байгаа боловч гишүүдийн зүгээс маскаа зүүхгүй камерын өмнө зүүгээд бусад үед “халтуурдаж” байгаа аж. Тиймээс УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүдийг маскаа зүүхийг анхааруулж, хэрэв маск зүүхгүй бол санаатайгаар бусдын эрүүл мэндэд заналхийлж байна гэж үзнэ шүү хэмээн хатуу анхааруулав. Тэрбээр, маск зүүхгүй байгаа хүн бол гэр бүлийнхнээ, ард иргэдээ бодохгүй, хариуцлага хандаж байна гэсэн үг. Маскаа зүүхдээ халтуурдахгүй, тогтмол зүүх ёстой шүү гэдгийг анхааруулав.
Дэлхийн улс орнуудыг хамраад байгаа цар тахлын үеэр иргэд заавал амны хаалт зүүж бусдын болон өөрийгөө тахлаас хамгаалж байна. Гэтэл гишүүдийн зүгээс зөвхөн камерны өмнө болон үг хэлэхдээ маскаа зүүгээд бусад үед тогтмол зүүхгүй байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэдгийг ч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл анхааруулав.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ