Алла Пугачёва 71 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

Алла Пугачёва 71 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ

Алла Пугачёва 71 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ

ОХУ-ын жүжигчин, элэглэгч, шоумен Максим Галкин инстаграм хуудастаа өөрийн гэргий Алла Пугачевад охин Лиза, хүү Гарри нарын хамт төрсөн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлж буй бичлэгээ байршуулсан байна. Өнгөрсөн Лхагва гариг (2020.04.15)-т ОХУ-ын эстрадын нэрт дуучин Алла Пугачёвагийн төрсөн өдөр тохиосон бөгөөд тэрбээр 71 нас хүрчээ.

Бяцхан үрс нь ээждээ зориулан шүлэг уншиж, зураг зурж, баглаа цэцэгс бэлэглэсэн нь Аллагийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бөгөөд тэрбээр баярын нулимс унагасан байна. Галкины видео бичлэгийн доор шүтэн бишрэгчид нь “Төрсөн өдрийн баярын мэнд хүргье. Алла Борисовна, гайхалтай сайхан харагдаж байна” гэхчилэн бичжээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: UNIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж