Өдөр бүр 8 км алхаж, сурагчдадаа үдийн цайг нь хүргэдэг багш

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

Өдөр бүр 8 км алхаж, сурагчдадаа үдийн цайг нь хүргэдэг багш

Өдөр бүр 8 км алхаж, сурагчдадаа үдийн цайг нь хүргэдэг багш

Английн Гримсби хотын Вестерн бага сургуулийн туслах багш Зане Повлес хөл хорио тогтоосон энэ үед өглөө бүр 8 километр зам туулж, 78 хүүхдэд сургуулийн үнэгүй үдийн цайг хүргэж өгдөг аж. Гренадиарын харуулын бүрэлдэхүүнд багтаж байсан хуучин цэрэг тэрбээр өдөр бүр сурагчдадаа үдийн цайг нь хүргэж өгөхдөө тэдний аюулгүй, эрүүл байгаа эсэхийг давхар шалгадаг ажээ.

Зане Повлес энэ тухай “Миний ажил бол хүүхдүүдийн сайн сайхны төлөө мөн тэдэнд зааж сургахад оршино. Харин ийм нөхцөл байдалд үүнийгээ арай өөр аргаар л хийж байна даа” хэмээжээ.

Өдөр бүр 18 кг гаруй хоол үүрч тараадаг тэрбээр хүүхдүүдийн үдийн цайг гэрийнх нь үүдэнд хүргэж, хаалгыг нь тогшин гарч иртэл хашааных нь гадаа хүлээдэг аж. Харин ахлах багш Ким Лич болон өөр нэгэн багшийн хамтаар автомашинтай 24 км газар явж хол амьдардаг 25 хүүхдэд үдийн цайг нь хүргэдэг байна.

Вестерн бага сургуулийн сурагчдын 41 хувь нь сургуулийн үнэгүй үдийн цайн хөтөлбөрт хамрагддаг аж. End Child Poverty буяны байгууллагын судалгаагаар Гримсби хотын хүүхдүүдийн 34 хувь нь амьдралын бололцоо тааруу гэр бүлд амьдардаг гэжээ. Түүний энэхүү үйл хэргийг үнэлэн шилдэг бага сургуулийн багш шагналаар шагнасан байна.

Их Британид онц байдал зарлаж, сургууль цэцэрлэгүүдийг хаасан учир тус улсын засгийн газраас зүгээс үнэгүй үдийн цай хөтөлбөрт хамрагддаг сурагчдад супермаркетаар үйлчлүүлэх 15 фунт стерлингийн тасалбар олгож байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж