Барилгын компаниудад торгууль ногдуулахаас илүүтэй стандартыг мөрдүүлнэ | News.MN

Барилгын компаниудад торгууль ногдуулахаас илүүтэй стандартыг мөрдүүлнэ

Барилгын компаниудад торгууль ногдуулахаас илүүтэй стандартыг мөрдүүлнэ

Барилгын компаниудад торгууль ногдуулахаас илүүтэй стандартыг мөрдүүлнэ

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан, Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өлзийсайхан нар өнөөдөр барилгын компаниудын орчны аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан хэлэхдээ “Орчны аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болохуйц барилгын орчинтой 379 компанид стандартыг хангаж ажиллах чиглэл бүхий албан мэдэгдлийг хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусгавар болох юм. Хэрэв энэ хугацаанд барилгын орчны аюулгүй байдлын стандартыг хангаж ажиллаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагад торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах, нийслэлээс явуулж буй төсөл арга хэмжээнд оролцуулахгүй байх гэх мэт арга хэмжээг авах аж. Мэргэжлийн хяналтын байцаагч, хотын стандартын газрын албан хаагчид нэгдсэн шалгалт хийн ажиллаж байна. Барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоох, торгууль ногдуулах гэхээсээ илүүтэй барилгын үйл ажиллагаа, гадна орчинд мөрдөгддөг стандарт шаардлагыг хангуулах, зөвлөмж мэдээллүүдийг газар дээр нь ажиллан, өгч байгаа. Энэ хүрээнд зарим аж ахуйн нэгж барилгын хашаагаа сольж, орчны аюулгүй байдлын стандартыг хангах чиглэлийн дагуу ажиллаж байна” гэлээ.

Мөн Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өлзийсайхан “Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах талаар аж ахуйн нэгжүүдийн үүрэг хүлээсэн журмыг баталсан. Энэ дагуу барилгын үйл ажиллагаа явуулж буй компаниуд орчны хог хаягдлаа цэвэрлэх, менежментийн төлөвлөгөөтэйгээр ажиллах ёстой. Төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн ажлуудаа аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэн ажиллах үүрэгтэй. Тиймээс барилгын компаниуд энэ журмын дагуу мэдээ мэдээллийг авч, мөрдөж ажиллах ёстой” хэмээв.

Түүнчлэн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын судалгаагаар барилгын үйл ажиллагаа явуулахгүйгээр газар эзэмшдэг, стандарт бус хашаатай, хог хаягдал ихээр цугладаг нийслэлийн хэмжээнд нийт 17 байршил байгаа аж. Эдгээр газрыг эзэмшигчдэд Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албатай хамтарч албан мэдэгдэл хүргүүлж, цуцлуулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Цуцалсан газрыг нийтийн эзэмшлээр ашиглаж, тоглоомын талбай, авто зогсоол зэргийг хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-16 103.229.123.125

Mintees zuun tiish bituu horoolol bna. Pig tugjee, odoo ter hurdiin urd bolon 19 horoolol zam deer shaham barilga barij bna. Bosoo chigleliin zam bolon yavgan hunii zam mashin zam tusgaarlasan mod tarih heseg gargamaar bna. Zam deer barisan barilgad hun bair avaad ch hereggui, benzin unertseer btal shuud uushiggui bno. Zohitsuulmaar bna

Avatar

Монгол 2020-04-16 66.181.167.254

Тайгам Алтай ХХК-ийн Олимп хотхонд байранд орлоо… Цонхны гадна доор хийдэг усны хаялга хавтрай төмөр доошоо налуу байх ёстой байтал тэр стандартыг мөрдөж байгаа юм сүүлийн үеийн байшингуудад ерөөсөө алга!!! Мэддэггүй юм уу? гэж бодтол мэддэг бололтой юм аа бас, юу гэхээр балкон дотор байгаа, борооны ус хэзээ ч дусахгүй цонхны усны хаялга төмрийг доош нь налуу хийчихсэн байвал яах уу??? Ухаандаа байшин хүлээж авч байгаа мэргэжлийн комиссын нүдийг хуурч байгаа царай нь бололтой… уур хүрмээр

Avatar

Зочин 2020-04-16 103.229.122.5

Энэ цүнх баригч бацаа нар самарч бн даа. Хамбар гуайн сургууль даа. Туршлагатай хөгшчүүдийг зайлуул гээд л дайраад бн.

Avatar

jk 2020-04-16 202.179.31.106

эхлээд тэр стандартаа хэн ч ороод харж болохоор ил болгочих

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж