Хойд Солонгосын дүрвэгч БНСУ-ын парламентад суудал авчээ | News.MN

Хойд Солонгосын дүрвэгч БНСУ-ын парламентад суудал авчээ

Хойд Солонгосын дүрвэгч БНСУ-ын парламентад суудал авчээ

Хойд Солонгосын дүрвэгч БНСУ-ын парламентад суудал авчээ

Хойд Солонгосын дүрвэгч Тэ Ён Хо өчигдөр (2020.4.15) болсон парламентын сонгуульд сөрөг хүчний Нэгдсэн ирээдүй намаас нэр дэвшин ялалт байгуулжээ. Тэрбээр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын баячуудын Ганнам дүүрэгт өрсөлдөн, сонгогчдын 58,4 хувийн саналаар ялсан байна. Ийнхүү тэрбээр Өмнөд Солонгосын ард иргэдийн шууд саналаар Үндэсний Ассамблейд сонгогдсон анхны дүрвэгч боллоо.

Түүний эсрэг Ардчилсан намын Ким Сон Гун нэр дэвшигч сонгогчдын 39,6 хувийн саналыг авчээ. Ким Сон Гун нь өмнө нь дөрвөн жил Үндэсний ассамблейд ажиллажээ.

Тэ Ён Хо хэлэхдээ “Манай парламент, засгийн газрын нүүр тулж буй Хойд Солонгосын хувьд тохирсон, тогтвортой бодлогыг баримтлан чадах бүхнээ дайчлан ажиллана” хэмээн мэдэгджээ.

Тэрбээр өмнө нь Их Британи дахь Хойд Солонгосын Элчин сайдын орлогчоор ажиллаж байгаад 2016 онд гэр бүлийн хамт урвасан байна. Өмнөд Солонгост түүнтэй адил эх орноосоо урваж, дүрвэн ирсэн 33000 гаруй хүн байдаг аж.

Коронавирусийн цар тахлын үед ч Өмнөд Солонгосын сонгуулийн ирц өндөр байжээ. Тухайлбал, өчигдөр болсон парламентын сонгуулийн ирц 66,2 хувьтай байсан аж. Тус улсад сонгуульд оролцох эрхтэй 44 сая гаруй хүн байдаг. Үндэсний ассамблейн 300 суудлын 163-ыг нь эрх барих Минжү (Ардчилсан) нам авснаар ялалт байгуулжээ.

 Эх сурвалж: ВВС, YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-16 96.60.214.119

Urvagch bol urvagch

Avatar

Зочин 2020-04-16 139.5.217.160

Yg durvesen gun baidag ymuu

Avatar

Ard 2020-04-16 202.131.225.197

neg eznees urvasan hun daraagiinhaasaa urvana daa b** itge

Avatar

shinjeech 2020-04-16 192.82.67.20

namaazli urvaa biz yamar solongosoosoo urvachaa yun.

Avatar

зочин 2020-04-16 103.212.118.208

энэ жишигээр явуулна,харин манангаас нэг ч сармагчин байхгүй байвал сайн хэрэг.монголчууд чадна шүү.

Avatar

Зочин 2020-04-16 202.21.107.70

Ёстой шударга сонгууль юм байна

Avatar

Зочин 2020-04-16 150.129.142.75

УРВАХ ЗУГТААХ ХОЁР ИХ ӨӨР ОЙЛГОЛТ ШҮҮ НЭЭВСЭЭ .

Avatar

Зочин 2020-04-16 103.14.38.132

Хятадууд лобнуурт цөмийн туршилт хийх гээд бэлтгэж байна. Цацрагийн аюул ойрхон байна. Говь-Алтайд газар хөдлөөд байсан цөмийн дэлбэрэлт хийсэн биш биз.

Avatar

Зочин 2020-04-16 202.126.89.129

Хүн намын залуучуудаас золжаргал гм хэдэн аятайхан залуучуудыг гаргавал жаахан салхи орнодоо

Avatar

Есүсээ Хойд солонгосыг өөрчлөөч. авраач 2020-04-16 49.0.218.38

хойд солонгосчуудыг чөлөөлж өгөөч үнэнийг ухааруулаач гэж залбирч байна Эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен хойд солонгосыг Бурхан чөлөөлөх болтугай Монгол итгэгч нарыг Хойд солонгосруу илгээж өгөөрэй . ашиглаарай

Avatar

1 2020-04-16 202.55.188.36

Эзэн чинь чадах болов уу

Avatar

зочин 2020-04-16 202.21.100.210

Монголд энэ жишгээр 6 сарын 24-нд сонгуулиа явуулах ёстой тэгээд Ардчилсан нам .ялах хэрэгтэй байна

Avatar

Зочин 2020-04-16 66.181.166.134

AN MAN 2 yag adilhan

Avatar

АРД 2020-04-16 66.181.180.153

Сонгууль хийхийг дэмжинэ, харин МАНАН-г бол дэмжихгүй.

Avatar

Зочин 2020-04-16 149.205.250.155

АН МАН 2 өөр нэртэй нэг бүлэг гэсэн үг. МАНАН гээд шууд нэрлэчиж байлдаа.

Avatar

Иргэн 2020-04-16 59.153.114.177

Монголд энэ жишгээр 6 сарын 24-нд сонгуулиа явуулах ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж