Хойд Солонгосын дүрвэгч БНСУ-ын парламентад суудал авчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын дүрвэгч БНСУ-ын парламентад суудал авчээ

Хойд Солонгосын дүрвэгч БНСУ-ын парламентад суудал авчээ

Хойд Солонгосын дүрвэгч Тэ Ён Хо өчигдөр (2020.4.15) болсон парламентын сонгуульд сөрөг хүчний Нэгдсэн ирээдүй намаас нэр дэвшин ялалт байгуулжээ. Тэрбээр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын баячуудын Ганнам дүүрэгт өрсөлдөн, сонгогчдын 58,4 хувийн саналаар ялсан байна. Ийнхүү тэрбээр Өмнөд Солонгосын ард иргэдийн шууд саналаар Үндэсний Ассамблейд сонгогдсон анхны дүрвэгч боллоо.

Түүний эсрэг Ардчилсан намын Ким Сон Гун нэр дэвшигч сонгогчдын 39,6 хувийн саналыг авчээ. Ким Сон Гун нь өмнө нь дөрвөн жил Үндэсний ассамблейд ажиллажээ.

Тэ Ён Хо хэлэхдээ “Манай парламент, засгийн газрын нүүр тулж буй Хойд Солонгосын хувьд тохирсон, тогтвортой бодлогыг баримтлан чадах бүхнээ дайчлан ажиллана” хэмээн мэдэгджээ.

Тэрбээр өмнө нь Их Британи дахь Хойд Солонгосын Элчин сайдын орлогчоор ажиллаж байгаад 2016 онд гэр бүлийн хамт урвасан байна. Өмнөд Солонгост түүнтэй адил эх орноосоо урваж, дүрвэн ирсэн 33000 гаруй хүн байдаг аж.

Коронавирусийн цар тахлын үед ч Өмнөд Солонгосын сонгуулийн ирц өндөр байжээ. Тухайлбал, өчигдөр болсон парламентын сонгуулийн ирц 66,2 хувьтай байсан аж. Тус улсад сонгуульд оролцох эрхтэй 44 сая гаруй хүн байдаг. Үндэсний ассамблейн 300 суудлын 163-ыг нь эрх барих Минжү (Ардчилсан) нам авснаар ялалт байгуулжээ.

 Эх сурвалж: ВВС, YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж