Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн эсрэг авах багц арга хэмжээний хүрээнд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, өнгөрсөн сард Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгөн дээр 10 мянган төгрөг нэмж, гурван сарын хугацаанд 30 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан.
Сангийн сайд С.Хүрэлбаатарын мэдээлснээр, хүүхдийн 30 мянган төгрөгийг өнөөдөр (2020.04.16)-өөс олгож эхэлсэн байна. Тэрбээр цахим хуудастаа “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэддээ мэдэгдсэн коронавирусын эсрэг авах багц арга хэмжээний хүрээнд дараагийн арга хэмжээ болох ХҮҮХДИЙН МӨНГӨ -ийг нэмэгдүүлж, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс олгож эхэллээ. Эхний арга хэмжээ нь бензиний үнийн бууралт байсан. Амлалт ажил хэрэг болж байна” хэмээн бичсэн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ