Мичиганчууд хөл хориог эсэргүүцэж, машинтай жагсаж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

Мичиганчууд хөл хориог эсэргүүцэж, машинтай жагсаж байна

Мичиганчууд хөл хориог эсэргүүцэж, машинтай жагсаж байна

Мичиганы захирагч Гретчен Витмер нэн шаардлагатай бус худалдаа үйлчилгээг хориглосонд хэдэн мянган ууртай оршин суугч түүний Лансинг дэх оффисыг тойрон “түгжрэл ажиллагаа” хэрэгжүүлэн, автомашинтай жагсчээ.

Ачааны, суудлын гээд том, жижиг олон машины үүсгэсэн урт цуваа өчигдөр/2020.04.15/ Мичиганы төврүү “түгжирсэн” байна.

Гретчен Витмер өнгөрсөн долоо хоногт наймаа, засвар, зугаалга зэрэг “амь аврахгүй, нэн шаардлагатай бус” үйлчилгээнүүдийн үйл ажиллагааг хориглохыг тушаасан билээ. Хариуд нь ийнхүү 15 мянга орчим машин түүний оффисыг тойрон дуут дохиогоо хангинуулан жагсчээ. Мөн машингүй хүмүүс ч бие биеэсээ хоёр метр зай барин жагсаалд нэгдсэн харагдана.

“Карантин бол өвчтэй хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлахыг хэлнэ. Харин эрүүл хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлахыг дарангуйлал гэдэг юм. Бид бүгдээрээ хэрхэн бие биеэсээ зай барихыг сайн сурсан. Одоо бидэнд хэрхэн болгоомжтой байхыг заадаг асрагч төр хэрэггүй. Тэр биднийг ажил, амьдралаас минь гаргаж байна. Харин бид түүнийг оффисоос нь гаргах болно” хэмээн жагсагчид ярьжээ.

Жагсагчдын зарим нь машин дээрээ гаран зогсож, АНУ-ын далбаа намируулан, зарим нь Трампыг дэмжсэн самбар барьж, олон хүн “эрх чөлөө”, “ардчилал”, “ажилламаар байна” гэх мэт уриа барьсан харагдана.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж