ОХУ Ялалтын баяраа хойшлуулна | News.MN

ОХУ Ялалтын баяраа хойшлуулна

ОХУ Ялалтын баяраа хойшлуулна

ОХУ Ялалтын баяраа хойшлуулна

ОХУ нь ирэх тавдугаар сарын 9-нд тохиох аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг хойшлуулахаар шийдвэрлэжээ. Ялалтын баярыг коронавирусийн халдвараас сэргийлэн хойшлуулахаар болсон аж. ОХУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тоо огцом нэмэгдэж, 24490 хүн халдвар авч, 198 хүн нас бараад байгаа юм.

Өмнө нь Оросын ахмад дайчид Ерөнхийлөгч Владимир Путинд хандан Ялалтын баярыг хойшлуулах хүсэлт тавьсан байв. Тус улсын батлан хамгаалах албаныхан Ялалтын баярыг ирэх зургадугаар сарын 24, эсвэл есдүгээр сарын 3-ны өдөр болгон хойшлуулахаар ярилцаж байгаа аж.

Ялалтын баярын анхны жагсаал Москва хотын Улаан талбайд 1945 оны зургадугаар сарын 24-нд болж байжээ. Уг жагсаалыг ЗХУ-ын Маршал Константин Рокоссовский командалж, ЗХУ-ын Маршал Георгий Жуков хянасан аж. Харин есдүгээр сарын 3 бол дэлхийн II дайн дууссан өдөр юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу хэлэхдээ, энэ жил Ялалтын баярын сүрт жагсаалд 15 мянга гаруй цэрэг, 375 газрын техник хэрэгсэл, нисэх онгоц оролцохоор төлөвлөснийг өмнө нь мэдээлж байсан. Цэргийн парадын үеэр ОХУ нь нисэх онгоц амдан сөнөөх пуужингийн систем, агаарын довтолгооноос хамгаалах систем, эргийн хамгааллын пуужин хөөргөгч, алсын удирдлагат тэсрэх бөмбөг устгах техник, танк, явган цэргийн тулааны автомашинуудаа үзүүлэх аж.  Оросын домогт “T-34” танкууд, “СУ-100” их буу зэргийг энэ үеэр харах боломжтой.

Эх сурвалж: INTERFAX, THE MOSCOW TIMES, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-16 202.126.88.220

Сталины байгуулж өгсөн монгол улс одоо хүртэл оршин байна өөр юу хэрэгтэй юм бэ нохой минь

Avatar

зочин 2020-04-16 66.181.161.52

Фашистуудыг Украйнчууд л ялсан шдээ . Хүний ялалт булаацалдаад л …ичхэд яанаа …

Avatar

Зочин 2020-04-16 202.5.194.28

хэээээ чи хүн мөн үү?

Avatar

зочин 2020-04-16 66.181.188.105

Хүчирхэг гүрэн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү бидэнд ямар хамаа байна

Avatar

Зочин 2020-04-16 202.9.40.126

ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙН ДУУССАН ӨДӨР БОЛ 9-Р САРЫН 2-НЫ ӨДӨР БУЮУ МОНГОЛЫН ХУВЬСГАЛТ ЦЭРГИЙН 6 БОЛОН 8-Р МОРЬТ ДИВИЗИЙН ЦЭРГҮҮД ХЯТАД УЛСЫГ ЯПОНЫ МИЛИТАРИСТУУДААС ЧӨЛӨӨЛСӨН ӨДӨР ЮМ.

Avatar

жүжигчин, хулгайч путин 2020-04-16 66.181.180.153

100~160 тэрбум долларын офшортой Орос орныг мөхөөж байгаа путины огцрох өдөр айсуй.

Avatar

ДОРЖ 2020-04-16 64.119.16.162

ОРОНД НЬ ДАЙНЫ ҮЕИЙН КИНО Л ИХ ГАРГАХ БАЙХ ДАА. ҮЗҮҮД Л БАЙХААС

Avatar

Зочин 2020-04-16 202.131.245.243

Уг парадыг ЗХУ-ын Маршал Константин Рокоссовский командалж, ЗХУ-ын Маршал Георгий Жуков хүллээн авсан аж. 1946 оныхыг ЗХУ-ын Маршал Константин Рокоссовский хүллээн авсан.

Avatar

Зочин 2020-04-16 66.181.171.34

Хэн нь парад хүлээн авна бидэнд ямар хамаа байнаа. Өгөр оросууд парад хийхгүй нэг жил өнжиж болохгүй юу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж