Коби нас барахаасаа өмнө Жорданы баримтат кинонд оролцжээ | News.MN

Коби нас барахаасаа өмнө Жорданы баримтат кинонд оролцжээ

Коби нас барахаасаа өмнө Жорданы баримтат кинонд оролцжээ

Коби нас барахаасаа өмнө Жорданы баримтат кинонд оролцжээ

Сагсан бөмбөгийн бүх цаг үеийн домгуудын нэг Майкл Жорданы тухай өгүүлэх 10 ангиас бүрдсэн “The Last Dance” баримтат кино удахгүй нээлтээ хийж олон нийтэд цацагдах билээ. Сүүлийн үед тус баримтат киноны тухай олон олон мэдээлэл цацагдаж байгаагийн дотор Коби Брайант нас барахаас долоон хоногийн өмнө энэхүү баримтат кинонд оролцож, Майкл Жордантой холбоотой дурсамжаа хуваалцсан аж.

Энэ тухай тус баримтат киноны найруулагч Жэйсон Хейр ярихдаа “Коби Жорданыг баримтат кинонд нь ‘миний том ах шиг’ хэмээн хэлсэн учир Майкл Жордан Кобигийн хүндэтгэлийн ёслолд ‘тайван нойрсдоо, дүү минь’ гэж үг хэлсэн. Энэ бол тэдний харилцаа ямар нандин байсныг харуулж байгаа юм. Одоо тэр хэсгийг үзэхээр илүү өр зүсэм байх болно. Энэ хэсэг эхнээсээ л гайхалтай байх болно” хэмээжээ.

Коби Брайант болон Майкл Жордан нар олон жилийн турш харьцуулагдаж ирсэн өөрсдийн цаг үеэ эзэрхийлсэн тоглогчид байлаа. “The Last Dance” баримтат кино орон нутгийн цагаар ирэх Ням гаригт цацагдах аж.

Майкл Жордан өөрийнхөө баримтат киноны тухай “ Та нар миний Скотт Бөрреллийг унаж байгааг хараад намайг ямар аймаар хүн бэ гэж бодно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-16 66.181.186.81

Unfortunately,Koby Braynt was my life.I learned from him and felt like a basket.
Sleep peacefully.Everyone in the world will remember you forever.And the little really good player slept peacefully with his dad.😭😭😭😭😭🏀🏀🏀🏀🏀 And I LOVE YOU

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж