Covid-19: Даниеле Ругани болон Блез Матюди нар эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

Covid-19: Даниеле Ругани болон Блез Матюди нар эдгэрчээ

Covid-19: Даниеле Ругани болон Блез Матюди нар эдгэрчээ

Италийн Сериэ-А лигийн Ювентус багийн тоглогчид болох Итали хамгаалагч Даниелэ Ругани , Франц хагас хамгаалагч Блез Матюди нар "Covid-19" халдварыг ялан дийлсэн тухай мэдээ өчигдөр (2020.04.15) гарчээ. Ювентус багийн албан ёсны мэдэгдэлд “Даниеле Ругани, Блез Матюди нараас давхар шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Хоёр тоглогч хоёулаа бүрэн эдгэрсэн нь тогтоогдсон учир цаашдаа гэртээ тусгаарлагдах шаардлагагүй болсон” хэмээжээ.

Даниеле Ругани өнгөрсөн сар "Сovid-19" өвчний халдвар авсан анхны Сериэ-А лигийн тамирчин болсон бөгөөд түүний араас багийн нөхөд нь болох Блез Матюди, Паоло Дибала нар тус халдвараар өвчилсөн юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Паоло Дибала ч мөн адил бүрэн эдгэрэхэд тун ойрхон байгаа аж. Гэвч Ювентус багийн зүгээс түүний тухай албан ёсны мэдээлэл хийгээгүй.

Энэ хооронд Английн Премьер лигийн Арсенал баг арын албаныхан болон ажилчдынхаа цалинг ирэх тавдугаар сар хүртэл бүтэн өгөхөөр болжээ. Английн Премьер лиг "Сovid-19" цар тахлын улмаас дөрөвдүгээр сарын 30 хүртэл түр хугацаанд зогссон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж