Дуу яриаг бичвэрт хөрвүүлдэг “Чимэгэ бичээч”

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

Дуу яриаг бичвэрт хөрвүүлдэг “Чимэгэ бичээч”

Дуу яриаг бичвэрт хөрвүүлдэг “Чимэгэ бичээч”

Болорсофт компани нь хиймэл оюун ухаан ашиглаж Монгол хэлний дуу авиаг  боловсруулж, ярианд суурилсан инновацын шинэ технологийг улсдаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Тус технологи нь монгол хэлний дуу авиа боловсруулах суурь систем байх бөгөөд төрөл бүрийн эцсийн бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Энэхүү технологиор бидний бүтээсэн нэг систем бол “Чимэгэ бичээч” юм. Энэхүү дуу яриаг бичвэрт хөрвүүлдэг цоо шинэ бүтээгдэхүүнээ та бүхэнд санал болгоход бэлэн боллоо. Тус системийн яриаг бичвэрт хөрвүүлэх чадамж нь ойролцоогоор 1 цагийн  яриа буюу аудио бичлэгийг 4 минутад  бичвэрт хөрвүүлэх бөгөөд веб, компьютер, гар утас, таблет гэх мэт бүх орчинд ажиллах боломжтойгоор хөгжүүлж байна.

Манай бүтээгдэхүүнийг ашигласнаар дараах олон давуу тал байгааг харж болно.

  • Хүн 1 цагийн аудио бичлэгийг сонсоод ойролцоогоор 8 цагт буулгадаг бол “Чимэгэ бичээч” системээр 4 минутаас хэтрэхгүй хугацаанд буулгана. Тэр нь та цагаа 120 дахин хэмнэнэ гэсэн үг. Таны мэдээлэл боловсруулах, бичиг хэрэг хөтлөх хурд огцом нэмэгдэж бусад ажилдаа зарцуулах цаг нэмэгдэнэ.
  • “Чимэгэ бичээч” системийг ашиглаж хаа дуртай газраа, гэртээ, гудамжинд алхаж явахдаа ч мартаж санаж мэдээллээ орхигдуулахгүйгээр бичих боломжтой болно. Хурлын протокол, дүгнэлт тайлан гаргахад өдөр хоногоор хүлээх шаардлагагүй болно.
  • “Чимэгэ бичээч”- ийг нэвтрүүлж байгууллагынхаа боловсон хүчний зардлаа хэмнэж болно.Уулзалт, хурал, цуглааны үед заавал протокол хөтлөх хүн байх шаардлагагүй болно.
  • Байгууллагууд ихэвчлэн хурал уулзалтын протокол хөтлөх ажлаа дуу хураагуурт бичиж аваад түүнийгээ сонсоод  хуулж бичдэг. Тэгвэл “Чимэгэ бичээч”-ийг ашигласнаар алдаагүй, түргэн шуурхай бичих боломжтой болж бичиг хэргийн чанар хяналт сайжирна.
  • “Чимэгэ бичээч”-ийг сонгосноор технологийн дэвшлийг бодитоор ашиглаж, үнэт цагаа хэмнэж, үндсэн бизнесээ чанаржуулахаас гадна Монгол улсынхаа технологийн хөгжилд хувь нэмэр оруулж байна гэсэн үг.

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл туршиж үзэх хүсэлтэй байвал манайд хандаарай.

https://www.chimege.mn/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж