Дэлхийн таван улсын хөлбөмбөгийн лиг үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн таван улсын хөлбөмбөгийн лиг үргэлжилж байна

Дэлхийн таван улсын хөлбөмбөгийн лиг үргэлжилж байна

Шинэ коронавирусийн улмаас бүхий л спортын тэмцээн, уралдаанууд цуцлагдаж, түр зогсч байгаа өнөө үед таван улсын дотоодын хөлбөмбөгийн лигүүд үргэлжлэн явагдсаар байна. FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд нийт 211 улс бүртгэлтэй байдаг үүнээс 206 нь үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосон боловч Беларусь, Тайвань, Бурунди, Тажикстан, Никарагуа зэрэг таван улсын лиг хэвийн үргэлжилж байгаа аж.

Беларусийн лигт хөгжөөн дэмжигчдийг цэнгэлдэхэд ирж тоглолт үзэхийг зөвшөөрч, тоглолтын өмнө дэмжигчдийн халууныг шалган нэвтрүүлж байна. Зарим тоглолтууддаа хөгжөөн дэмжигчдийг орлуулсан манеканыг цэнгэлдэхдээ байршуулжээ. Мөн тус улсын хөлбөмбөгийн лигтэй 10 улс шууд дамжуулалтын гэрээ хийсний дотор Орос, Израил, Энэтхэг, Болгар зэрэг улс багтаж байна.

Зарим хөлбөмбөгийн тамирчид энэхүү боломжийг ашиглан гадны томоохон багуудын хараанд өртөхийг хүсч байгаа хэмээжээ.

Харин Тажикстан улсын лиг дэлхийн эрүүл мэндийн зөвлөмжийг дагаж, үзэгчгүй цэнгэлдэхэд тоглогчид хоорондоо гар барилгүй явагдаж байгаа аж. Никарагуа улсын хөлбөмбөгийн лигийн хувьд Facebook ашиглан шууд дамжууулагдаж Швед улсад хүртэл хүрч байна. Энэ тухай тус улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хосе Мариа Бермудез “Хөлбөмбөг бол дэлхийн номер нэг спорт. Тэгэхээр хөгжөөн дэмжигчид хөлбөмбөг үзэхийг хүснэ. Ийм л учраас гадны хүмүүс манай улсын лигт анхаарал хандуулаад байгаа байх” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж