Тайвань маск үйлдвэрлэлийн хүчин чадлаа найм дахин нэмэгдүүлжээ | News.MN

Тайвань маск үйлдвэрлэлийн хүчин чадлаа найм дахин нэмэгдүүлжээ

Тайвань маск үйлдвэрлэлийн хүчин чадлаа найм дахин нэмэгдүүлжээ

Тайвань маск үйлдвэрлэлийн хүчин чадлаа найм дахин нэмэгдүүлжээ

Дэлхий дахинаа халдварт өвчинтэй тэмцэх тулаан өрнөж, маскны хомсдол үүсээд байна. Харин тайваньчууд халдварын эхэн шатны үеэс л маскны экспортдоо хориг тавьсаар өдгөө хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Одоогоор АНУ, Европын нэгдсэн улсууд, Тайванийн түнш орнууд, Төв ба Өмнөд Америк болон Зүүн өмнөд Ази зэрэг халдварын тархалт харьцангуй өндөр, ноцтой байгаа улс орнуудад 10 сая гаран “Тайваньд үйлдвэрлэв” /”Made in Taiwan”/ (MIT) гэсэн тэмдэгтэй маскуудыг хандивлажээ.

Хоногт хоёр сая ширхэг хүрдэггүй байсан маскны үйлдвэрлэлийг өдгөө хэрхэн 15 сая хол давуулж чадсан бэ?

Засгийн газрын уриалгаар 80 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн дүнд (давтагдсан тоогоор 3200 хүн) нэг сарын хугацаанд маск үйлдвэрлэх 92 шугамыг бий болгожээ.

Гадаадын ижил үйлдвэрлэл эрхлэгчид ийм үр дүнд хүрэхийн тулд хагас жилийн хугацаа шаардлагатай хэмээн тооцоолж байсан боловч Тайвань нэг сар хагасын хугацаандТайвань гайхамшиг”-ийг дахин бүтээлээ! Тайванийн өндөр нарийвчлалтай машин техникийн үйлдвэрлэлийн цөм буюу 30 орчим маскны машин техник үйлдвэрлэгчид бүгд Тайжуны Дадү ууланд орших бөгөөд Тайванийн нарийвчлагдсан машин механизмын үйлдвэрлэлийн чухал газар юм. Чухам тэндээс л Монголын модон байшин, модон тавилга үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн технологиос нь суралцаж эх нутагтаа нутагшуулдаг!! Үүнээс гадна та бүхэн Монголд шаардлагатай хүнсний боловсруулалт, оёдол эсгүүр, металл сэлбэг зэрэг үйлдвэрлэлд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн тал дээр тэндхийн үйлдвэрлэгчидтэй харилцаж, хамтын ажиллагаа тогтоох талаар бодолцож үзээрэй!!

Зайлшгүй дурьдах ёстой бас нэг зүйл бол ТайванийнМаскны үндэсний шигшээ”-д нэхмэл бус даавуу зэрэг маскны түүхий эд нийлүүлэгч 20 гаруй компани, маск үйлдвэрлэгч 30 орчим компани багтах бөгөөд дээр дурьдсан машин техник үйлдвэрлэгч 80 орчим жижиг дунд бизнес үйлдвэрлэгчид ч мөн багтдаг. MIT тэмдгийг дахин нэг гялалзуулж, хамгийн чухал нь Дэлхий даяар олон чухал амь насыг авран хамгаалъя!

Та бүхэн “Маскны үндэсний шигшээ”-багийн тухай богино бичлэгийг монгол хадмалтайгаар хүлээн авч үзнэ үү.

Эх сурвалж: Тайванийн Төлөөлөгчийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bit concerned Mongolian 2020-04-16 157.167.37.180

Good job. Keep it up!
But do not fuck up Mongolian Language. It is mess to see that several grammatical errors appear in Mongolian subtitle that would surely raise Mongolians to be concerned.

Avatar

Зочин 2020-04-16 39.155.40.82

TAIWAN ( CHINA)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж