Дэлхий дахинаа халдварт өвчинтэй тэмцэх тулаан өрнөж, маскны хомсдол үүсээд байна. Харин тайваньчууд халдварын эхэн шатны үеэс л маскны экспортдоо хориг тавьсаар өдгөө хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Одоогоор АНУ, Европын нэгдсэн улсууд, Тайванийн түнш орнууд, Төв ба Өмнөд Америк болон Зүүн өмнөд Ази зэрэг халдварын тархалт харьцангуй өндөр, ноцтой байгаа улс орнуудад 10 сая гаран “Тайваньд үйлдвэрлэв” /”Made in Taiwan”/ (MIT) гэсэн тэмдэгтэй маскуудыг хандивлажээ.
Хоногт хоёр сая ширхэг хүрдэггүй байсан маскны үйлдвэрлэлийг өдгөө хэрхэн 15 сая хол давуулж чадсан бэ?
Засгийн газрын уриалгаар 80 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн дүнд (давтагдсан тоогоор 3200 хүн) нэг сарын хугацаанд маск үйлдвэрлэх 92 шугамыг бий болгожээ.
Гадаадын ижил үйлдвэрлэл эрхлэгчид ийм үр дүнд хүрэхийн тулд хагас жилийн хугацаа шаардлагатай хэмээн тооцоолж байсан боловч Тайвань нэг сар хагасын хугацаанд “Тайвань гайхамшиг”-ийг дахин бүтээлээ! Тайванийн өндөр нарийвчлалтай машин техникийн үйлдвэрлэлийн цөм буюу 30 орчим маскны машин техник үйлдвэрлэгчид бүгд Тайжуны Дадү ууланд орших бөгөөд Тайванийн нарийвчлагдсан машин механизмын үйлдвэрлэлийн чухал газар юм. Чухам тэндээс л Монголын модон байшин, модон тавилга үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн технологиос нь суралцаж эх нутагтаа нутагшуулдаг!! Үүнээс гадна та бүхэн Монголд шаардлагатай хүнсний боловсруулалт, оёдол эсгүүр, металл сэлбэг зэрэг үйлдвэрлэлд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн тал дээр тэндхийн үйлдвэрлэгчидтэй харилцаж, хамтын ажиллагаа тогтоох талаар бодолцож үзээрэй!!
Зайлшгүй дурьдах ёстой бас нэг зүйл бол Тайванийн “Маскны үндэсний шигшээ”-д нэхмэл бус даавуу зэрэг маскны түүхий эд нийлүүлэгч 20 гаруй компани, маск үйлдвэрлэгч 30 орчим компани багтах бөгөөд дээр дурьдсан машин техник үйлдвэрлэгч 80 орчим жижиг дунд бизнес үйлдвэрлэгчид ч мөн багтдаг. MIT тэмдгийг дахин нэг гялалзуулж, хамгийн чухал нь Дэлхий даяар олон чухал амь насыг авран хамгаалъя!
Та бүхэн “Маскны үндэсний шигшээ”-багийн тухай богино бичлэгийг монгол хадмалтайгаар хүлээн авч үзнэ үү.
Эх сурвалж: Тайванийн Төлөөлөгчийн газар
Холбоотой мэдээ