Өмнөд Солонгосын эрх баригч нам парламентын сонгуульд яллаа

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын эрх баригч нам парламентын сонгуульд яллаа

Өмнөд Солонгосын эрх баригч нам парламентын сонгуульд яллаа

БНСУ-ын парламентын сонгууль өчигдөр /2020.04.15/ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч Ардчилсан нам үнэмлэхүй ялжээ. Энэхүү ялалтыг түүхэн ялалт гэж хэлж болох ба эрх баригч нам сүүлийн 16 жилийн хугацаанд анх удаа парламентад олонх болж буй нь энэ юм.

 Энэ удаагийн ялалт нь эрх баригчдын коронавируст цар тахлын эсрэг ажлыг дүгнэсэн ард түмний дүгнэлт болж байгааг онцолжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нэр хүнд өсч, дараагийн сонгуульд ялалт байгуулах нөхцөл бүрдэж байгааг дурдсан байна.

Мүн Жэ Иний нэр хүнд Хууль зүйн сайд асан Чо Куктэй холбоотой дуулианы улмаас унаад байсан ч цар тахлын хямралын эсрэг арга хэмжээ нь сонгогчдын үзэл бодлыг эргүүлсэн бололтой.

Тус улсын Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгох сонгууль нь дөрвөн жил тутам болдог ба энэ жилийн сонгууль дэлхий даяар цар тахалтай тэмцэж буй эмзэг цаг үед болсноороо онцлог байлаа. Урьдчилсан дүнгээр эрх баригч Ардчилсан нас 300 суудлаас 180-ыг нь авах төлөвтэй байна. Харин сөрөг хүчин “Нэгдмэл ирээдүй” нам 103-т нь ялжээ. Бусад суудлуудыг бие даагчид болон жижиг намууд хуваан авахаар байна.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж