Тэгвэл хагас цагийн өмнө аймгийн цагдаагийн хэлтсээс томилогдон очсон 5-6 цагдаа иргэдийг баривчилж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Одоогоор гурван хүнийг баривчилсан бөгөөд энэ сургаар нутгийн ихэнх эрчүүд зугатан уул хаданд нуугдаж байгаа гэнэ. Тус сумын цагдаагийн хэлтсийн дарга н.Эрдэнэбилэгээр ахлуулсан цагдаа нар өмнө нь баривчлагдсан иргэдийн мэдүүлгийг үндэслэн хэд хэдэн хүнийг нэмж баривчилна хэмээн сумын удирдлагад танилцуулсан байна. Энэ талаар аймгийн цагдаагийн газраас тодруулахад “Өмнөговь суманд ажлын хэсэг томилогдсон байгаа. Иргэдийг баривчилсан талаар мэдээлэл ирээгүй байна. Тэгээд ч иргэдийг баривчлахгүй мөрдөн байцаалт л авах ёстой” гэв.
Юутай ч энэ талаар нутгийн удирдлагууд яг одоо шуурхай хуралдаж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос нийслэлд ирж энэ сарын 22-ны үйл явдлын баримтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзүүлэх гэнэ.
П.Наран