Оймсны “challenge” өнөөдөр эхэлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Оймсны “challenge” өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.28-нд нийтлэгдсэн

Оймсны “challenge” өнөөдөр эхэлнэ

Нийгмийн сүлжээнд сайн дураараа нэгдсэн залуус өнөөдрөөс оймсны “challenge”-ыг эхлүүлэх гэж байна. Фейсбүүк хуудасны “Баярлалаа” группт өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүн нэгджээ. Тэд нийслэлийн өнгө төрхийг цэмцгэр байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажилладаг ТҮК-ийн ажилтнуудад оймс бэлэглэх юм байна.

“Сhallenge”-д дуудагдсан хүн аль нэг ТҮК-ийн ажилтанд урам хайрлан “баярлалаа” гэж хэлээд дулаан оймс бэлэглэж, зургаа татуулах юм. Ингээд зургаа фейсбүүктээ  байршуулахдаа дараагийн хүнээ “challenge”-д дуудна.

“Баярлалаа” бүлгийнхэн сайн үйлсийнхээ аяныг илүү бодитой байлгах үүднээс “Өвлийн хүйтэнд даарч, хөрөн гадаа зогсож ажилладаг худалдаачдаас оймс авах” уриалгыг ч гаргаад байгаа аж.

Дашрамд дуулгахад, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн зам талбайн цэвэрлэгээний ажилчид 315 километр замыг өдөр бүр цэвэрлэдэг юм байна. Хүй долоон худгаас Баянзүрхийн товчоо хүртэлх баруунаас зүүн тийш, Чингэлтэйн өргөн чөлөө буюу Долоон буудлаас Богд уулын арын зам, Зайсангийн зам хүртэлх нийт 4.578.724 м2 зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, хогийн сав, замын нөхөөс зэрэг ажлуудыг хариуцан ажилладаг аж.

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-28 182.160.3.183

Шинэ төрсөн нялх үрдээ хоол тэжээл,хувцас бусад хэрэгцээт зүйлсийг авч өгч чадахгүй орлого муутай эхчүүдэд тусламж үзүүлэх аянг өрнүүлмээр байна.Энэ аянд нэгдэж шинэ болон шинэвтэр зүйлсээ өгөх хүмүүс олон байгаа шүү.Хүүхдээ олигтойхон шим тэжээлээр хангаж чадахгүй орлоггүй айлын нялх хүүхдүүд туранхай эцэнхий маш өрөвдөлтэй байдаг юм байналээ.

Зочин 2015-11-28 103.10.23.115

ed nar gar deer 700 avdag gesen shdee. oimsoo avaad omschih chadal baigaa bailgui dee.

zov hand***** 2015-11-28 202.9.41.80

ene n ch yu yum bee. hogoo hayahgui bolbol boloo. oims belegleed baihdaa yahav dee. hunii ner tor gej bna daa

Зочин 2015-11-28 59.153.112.66

Humus tuslaad baimaar davardag, Arhi uugaad Suh baidag nen yalanguya sukhbaatar duuregiinh

Shaammmm 2015-11-28 49.0.161.50

Za yostoi hutsdag malnuud bn da. Oorsdiigo lag od geed bodchihson,od boloh gd yadtsan malnuud l iim yum sanaachilna da.uhaand n uhna unaj uheed otno gj eniig heleh bh.uunees oor uhaan ed nart bhgui l de fb uhsa malnuudad

Зочин 2015-11-28 103.57.95.242

zugeer suuj komputeriin araas hunii uil hergiig uguisgedeg iimerhuu garuud tsoohon bgaasai burhan mn

zochin 2015-11-28 178.48.232.28

goe sanaa bnaa, gehde amraltiin udruur ch um uu, buh nitere garch tseverledeg, ene humuus 1 udur ch gsn amardag baival bas zugeer um bolov uu

Zochin 2015-11-28 61.178.36.136

Saixan uils. Bidend iimerxuu uram setgeliin demjleg xeregtei