Тархины том хэмжээтэй хавдар авах мэс заслыг анх удаа хийжээ | News.MN

Тархины том хэмжээтэй хавдар авах мэс заслыг анх удаа хийжээ

Тархины том хэмжээтэй хавдар авах мэс заслыг анх удаа хийжээ

Тархины том хэмжээтэй хавдар авах мэс заслыг анх удаа хийжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар тархины том хэмжээтэй хавдар авах болон тархины харвалтын үеийн гемикранио-эктоми хагалгааг анх удаа хийжээ. Энэхүү хагалгаанд Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэдрэлийн мэс заслын эмч С.Алтан-Очир ахлагчтай, Д.Энхболд, М.Золбоо, gнестезиологи эмч Ц.Тунгалаг, Мэс заслын сувилагч Б.Отгончимэг, Д.Бум-Эрдэнэ, анестезиологи сувилагч Л.Цэцэглэн, резидент эмч Г.Баттулга, үйлчлэгч Л.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүн оролцсон байна.

Үйлчлүүлэгч 39 настай эрэгтэй гэнэт ухаан алдаж, сумын эмнэлэгт хоёр хоног хэвтэж эмчлүүлээд сайжрал авалгүй хүндэрч, комд орсон байна. Иймд түүнийг амь насны заалтаар нэн яаралтай тархины баруун гемикранио-эктоми хагалгаанд оруулжээ. Маргаашнаас нь түүний биеийн байдал сайжирч, ухаан орсон бөгөөд мэс засал эмчилгээнээс хойш 21 хоногийн дараа таягтай босч явдаг болжээ.

Үйлчлүүлэгч 32 настай эмэгтэй цээж, баруун гар хөл үе үе мэдээ алдах болсон тул өнгөрсөн сарын 26-д эмнэлэгт хандсан байна. Энэ нь зөвхөн мэс заслаар эмчлэгддэг өвчин бөгөөд хугацаа алдах нь тархины үйл ажиллагааны эргэшгүй өөрчлөлтөнд хүргэх эрсдэлтэй учир УНТЭ-т нээлттэй мэс засал хийж, тархины зүүн зулайн дэлбэнд 7*5 см хэмжээтэй хавдрыг бүрэн авчээ. Мөн хавдарт идэгдсэн тархины хальсыг нөхөн, мэс заслын хүндрэлгүй, үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эхэлсэн байна.

УНТЭ-т эдгээр хагалгааг хийснээр мэдрэлийн мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчдэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх, арга хэмжээ авах боломжтой болжээ. Өнгөрсөн сарын 04-нд мэдрэлийн мэс заслын гемикранио-эктоми хагалгааг, мөн энэ сарын 06-нд тархины том хавдрыг нээлттэй аргаар авах мэс заслыг амжилттай хийсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-16 64.119.23.90

мундаг шуу та нартаа ажлын их амжилт аз жаргал хусье

Avatar

Зочин 2020-04-16 203.91.115.53

vnegvi hagalgaa ymuu
tolgoonii hargalgai ymuu

Avatar

зочин 2020-04-16 192.82.64.190

мундаг эмч нарт баяр хүргэе. Кроно-гоос хойш манай дарга нар жоохон мэдэрч байгаа байх гэж найдаж байна. Эмч хүн ямар их хэрэгтэйг болон ачаалалтай ажилладагийг. Цалин хөлсийг нэмэх байлгүй дээ

Avatar

С.Эрдэнэ 2020-04-16 124.158.76.91

Энэ мэс заслыг Японд маш сайн хийдэг юм байна лээ …. Одоо манай улсад хийж эхэлж байгаад баяртай байна

Avatar

Зочин 2020-04-16 202.131.227.174

Шүүгч нарын цалинг эмч нарт өгөх цаг нэгэнт хэрэгтэй болжээ. Хагалгаа хийсэн үнэ гэх мэтээр

Avatar

333 2020-04-16 103.14.38.144

баяр хүргэе, чадварлаг эмч нартаа,хүн болгонд заяадаггүй ховор мэдрэмж шүү мэс засалч эмч нарт, ажлын амжилт хүсье

Avatar

Зочин 2020-04-16 202.21.107.106

хавдар нь захад их л амархан тохиолдол байна …

Avatar

Зочин 2020-04-16 66.181.161.59

Овоо шдээ, манай эмч нар! Цаашдын амжилт хүсье!! Төр засаг нь дэмжвэл манай анагаах хөгжих л ёстой доо!!!

Avatar

зочин 2020-04-16 66.181.164.214

Алтан-Очир эмчид амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж