Колорадо-Спрингст шархдагсдын тоо ес хүрэв

Хуучирсан мэдээ: 2015.11.28-нд нийтлэгдсэн

Колорадо-Спрингст шархдагсдын тоо ес хүрэв

Фото: Kody Fisher / AP

 

Америкийн Колорадо-Спрингс хотын гэр бүл төлөвлөлтийн төвд гарсан буудлагын улмаас шархтагсдын тоо ес болон нэмэгдэв. Буудлагыг хийсэн хүн нь цагдаа нарт бууж өгсөн мэдээ байна.

 

Өмнө мэдээлснээр энэ буудлагыг эмнэлэгийн гадаа биш дотор нь хийжээ. Цагдаа нар гэмт хэрэгтэнтэй буудалцах үеэр дөрвөн ажилтан нь шархатсан байна. Бүх шархтагсдыг эмнэлэгт хүргэжээ.

 

Колорадо-Спрингс хотод болж буй хэргийн талаар ерөнхийлөгч Обамад  нэн даруй мэдээлсэн гэнэ. Колорадо-Спрингс хотод уг хэрэг баасан гаригт орон нутгийн цагаар 11.30 орчимд гарчээ. Эмнэлгийн төвийн хүмүүсийг нүүлгэсэн байна.

 

Цагдаа нар бууж өгөхийг гэмт хэрэгтэнд ятгаж чадсан аж. Хотын прокурорын мэдээнд эмгэнэлтэйгээр үрэгдсэн хүмүүсийн тухай хэлсэн боловч үрэгдэгсдийн тоог тодруулсангүй. Хамгийн сүүлийн мэдээгээр гурван хүн амь үрэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж