АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.04.15/ ДЭМБ-д өгдөг санхүүжилтээ зогсоож буйгаа зарласан нь дэлхий дахинд болсон хамгийн онцлох үйл явдал байлаа. Тус байгууллагын хамгийн гол санхүүжүүлэгч орон ийнхүү санхүүжилтээ зогсоосон нь дэлхий нийтээрээ цар тахалд нэрвэгдээд буй энэ цаг үед хамгийн аюултай шийдвэр байлаа гэж ажиглагчид дүгнэж байна.
Ерөнхийлөгч Трамп шийдвэрээ танилцуулахдаа ДЭМБ-ыг үндсэн үүргээ биелүүлээгүй, цар тахал эхлэх үед олон мянган хүний амь нас, дэлхийн эдийн засгийн уналтаас илүү Хятадын нэр хүндийг хамгаалж, Хятадаас үнэн бодит байдлын талаар мэдээллийг шаардаагүй хэмээн буруутгажээ. Улмаар тус байгууллагын алдаа дутагдал, буруутай үйл ажиллагааг шалгаж дуусах хүртэл санхүүжилтээ зогсоож буйгаа мэдэгдэв. Түүнчлэн ДЭМБ нь АНУ-ын олон мянган иргэнийг хамгаалж чадаагүйг дурдаад, энэ шийдвэр 60-90 хоногийн хугацаанд үйлчлэхийг сануулсан байна.
Харин эсрэгээрээ цар тахал АНУ-д дэгдэж эхлэх үед ДЭМБ-ын зүгээс Трампыг тахлын аюулыг бодитоор үнэлэхгүй байна, үнэ цэнэтэй цаг хугацааг алдаж байна гэж буруутгаж байв. Дэлхий даяар хоёр сая гаруй хүн халдар авч, 134 мянган хүн нас бараад байгаагаас зөвхөн АНУ-д 640 гаруй мянган халдварын тохиолдол бүртгэгдэж, 28 мянган хүн нас бараад байна. АНУ маш богино хугацаанд ийм байдалд хүрсэн бөгөөд үүнд тус улсын удирдагчид тахлын эсрэг хэт удаан ажилласан хэмээн буруутгагдаж байгаа юм. Мөн энэ удаагийн шийдвэрийг өөрийнхөө нэрийг цэвэрлэж, бурууг бусдад тохох гэсэн оролдлого гэж харах хүмүүс ч байна.
АНУ-ын шийдвэрийн дараа хэн юу хэлэв?
- ДЭМБ-ын дарга Тедрос Адханом АНУ-ын шийдвэрт харамсч буйгаа илэрхийлээд, “Өнөөг хүртэл энэ байгууллагын үндсэн зорилго бол коронавирусийн цар тахлын дэгдэлтийг зогсоох байсан. АНУ-тай олон жилийн турш найрсаг харилцаатай байсаар ирсэн. Цаашид ч хэвээр үргэлжлэх болно гэдэгт итгэж байна” хэмээн хэлсэн байна.
- Их Британийн Ерөнхий сайдын ажлын албанаас ДЭМБ бол энэ үед хамгийн чухал байгууллага гэдгийг онцлоод, санхүүжилтээ үргэлжлүүлэн өгсөөр байх болно гэдгээ мэдэгдэв. Их Британи бол АНУ-ын дараа орох хамгийн том санхүүжүүлэгч орон юм.
- ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хейко Масс твиттер хуудсаараа дамжуулан ДЭМБ-ыг санхүүжүүлэх нь энэ үед хийж болох хамгийн сайн хөрөнгө оруулалтын нэг хэмээн хэлжээ.
- Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян энэ шийдвэр нь вирусийн эсрэг "олон улсын хамтын ажиллагааг алдагдууллаа" гэж буруутгав.
- АНУ-ын анагаах ухааны нийгэмлэг “Маш аюултай алхам" гэж мэдэгдэв.
- “ДЭМБ-д санхүүжилт урьд өмнөхөөсөө ч илүү хэрэгтэй байгаа өнөө үед ийм шийдвэр гаргасан нь үнэхээр үндэслэлгүй шийдвэр” хэмээн ЕХ-ны Гадаад бодлогын газрын дарга Хосеп Боррелл мэдэгдэв.
- Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Трампын шийдвэрт харамсч байгаагаа илэрхийлээд, ДЭМБ энэ цаг үед маш чухал үүрэгтэй байгууллага гэдгийг онцлов.
- Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн ДЭМБ-д найдаж буйгаа илэрхийлэв.
- АНУ-ын сөрөг хүчний төлөөлөгч Элиот Энгель “Ерөнхийлөгч болон түүний засаг захиргаа энэ хямралаас өөрсдийгөө нэр цэвэр авч үлдэхийн тулд юу ч хийж магадгүй” хэмээн хэлжээ.
- Бүгд найрамдах намын гишүүн сенатор Жош Хоули Трампын шийдвэрийг зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд Бүгд найрамдахчуудын ихэнх нь түүнтэй санал нийлж байгааг дурдав.
- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Дэлхий даяар коронавирусийн цар тахалтай дайтаж байх үед санхүүжилтээ зогсоох нь цагаа олоогүй шийдвэр” хэмээн буруутгав.
- ДЭМБ-ын хоёр дахь том санхүүжүүлэгч Билл Гэйтс ч мөн Трампын шийдвэрийг аюултай хэмээн дүгнэсэн.
ДЭМБ-ыг хэн санхүүжүүлдэг вэ? Тус байгууллагыг буруутгах шалтгаан бий юу?
Швейцарийн Женев хотод төвтэй ДЭМБ нь 1948 онд байгуулагдсан бөгөөд дэлхий нийтийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн гол агентлаг юм. Олон улсын эрүүл мэндийн асуудал, дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг НҮБ-ын тусгай салбар байгууллага нь 194 гишүүн оронтой. Тус байгууллагын гол санхүүжүүлэгч нь АНУ бөгөөд тус байгууллагын нийт төсвийн 15 орчим хуийг дангаараа бүрдүүлдэг. 2018,2019 онуудад гэхэд л 900 гаруй сая ам.долларын санхүүжилтийг АНУ тус байгууллагад олгожээ.

Улсаар нь авч үзвэл АНУ-ын дараа Их Британи, Герман, Япон зэрэг улсууд ДЭМБ-д хамгийн их санхүүжилт өгдөг. Түүнчлэн АНУ-ын дараах хамгийн том сайн дурын санхүүжүүлэгч бол “Билл, Мелинда Гейтсийн сан” юм. Харин Хятад улсын хувьд ДЭМБ-д өгдөг санхүүжилтээрээ 21-д жагсч байна.
ДЭМБ нь төсвөө хоёр жилийн хугацаатай баталдаг бөгөөд 2020, 2021 оны төсөвт 4,8 тэрбум ам.долларыг баталжээ. Гишүүн орнуудаасаа нийт төсвийнхөө 51 хувийг бүрдүүлдэг, үлдсэн хэсгийг нь хандив, сайн дурын байгууллагууд бүрдүүлдэг.
ДЭМБ-ыг шүүмжлэх үндэслэл бас бий. Дэлхий дахинд мэдэгдэхээсээ өмнө Хятадад энэ өвчин гарсан гэдгийг дотооддоо мэдсэн байсан. Тайвань үүнийг гадарлаж, Уханиас иргэдээ татан, ДЭМБ-д Хятадад ийм өвчин гарлаа гэж мэдэгдээд, Хятадын цагаан сарыг хорьж, Хятадад ирж ажиллаж бодит байдалтай танилцахыг хүссэн захидал илгээсэн байдаг. Гэтэл ДЭМБ Тайванийн анхааруулгыг үл хайхарсан. Үүний дараа Тайвань өнөөх захидлаа ил болгож, АНУ ч энэ талаар сэжиг авсан. Түүнчлэн Тайванийн эрдэмтэд коронаирусийн эсрэг маш үр дүнтэй эм бүтээж үүнийгээ ашиглаж байгаа ба ДЭМБ энэ эмийг нь Тайвань НҮБ-ын гишүүн биш гэдгээр шалтаглаж, бүртгэж авахаас татгалзаж байгаа гэх мэдээлэл гараад байгаа юм. Үүнээс гадна АНУ нэгдүгээр сарын сүүлчээр Хятадын эсрэг аяллын хориг тавихад ДЭМБ эсэргүүцэж байсан. Мөн амны хаалт зүүх тал дээр ДЭМБ анхнаасаа алдаатай бодлого баримталсан.
зочин 2020-04-16 202.126.88.174
АНУ-д тахал тархахад энэ тахиа толгойт Трамп өөрөө гол үүрэгтэй байсан. Тэр Азийн ядуу гуйлагчидын өвчин манайд орж ирэхгүй, ороод ирдэг юм бол энэ муу ханиадыг манай яруу алдарт сүпер америк амч нар дор нь нам дарна, маск зүүх хэрэггүй, өвчтэй нь л зүүнэ биз. г,м донгодсоор байгаад хяналтаасаа алдсан.
Зочин 2020-04-16 59.153.112.44
Трамп өөрийнхөө муу ажилласнаа өөр байгууллагад тохож нэр хүндээ аварч байгаа царай нь, 700000 хүн өвдчихсөн гэдэг чинь Трамп ямар арчаагүй хүүр гэдэг нь харагдаж байна
Шүүмжлэхээсээ өмнө 2020-04-16 64.119.27.240
Өнөөдрийг хүртэл дэлхийн төлөө жил болгон олон зуун сая доллараа өгдөг байсан Америкчуудад баярлалаа. Манай улс авья гэхээс биш өгье гэж хэзээ ч хэлдэггүй юм, уучлаарай!
Зочин 2020-04-16 176.63.23.26
Гол мөнгийг нь өгдөг Амeрикад тусалж чадахгүй бол ДЭМБ-г ингэхээс яахав Трамп. Хятад найз нь өгөх биз. Их гүрнүүд коронагийн эсрэг гаргасан төлөвлөгөөнд Хятад хамгийн жоохон мөнгө өгч Трампыг уурлуулаад байсан бас л, амeрик л хамгийн их мөнгө өгсөн байсан. САРС, Испанийн ханиад тахлууд Хятадаас л бас гарсан
зочин 2020-04-16 122.201.21.153
ЭНЭ ханиадыг чинь аль эрт 10,11-р сард Монголд орж ирээд байхад нь Монгол ээжүүд илрүүлээд Монголын бүх хүмүүсийг дархлаатай болгочихсон. Ямар сонин олон хоногоор хүүхдүүд халуураад эдгэж өгөхгүй юм яаах ве гээд л гүйлдээд байсан . Тэгээд вирусын гаралтай эм уухаар зүгээр байна, чацаргана сайн байна гээд бие биедээ хэлсээр байгаад дараад авсан.Агуу ухаантай Монгол ээжүүдээ магтан дуулья. Манай хүүхэд 7 хоног халуураад вируёын гаралтай ханиадны эм уулгаад зүгээр болсон.
Зочин 2020-04-16 202.55.188.85
Ийм хурдтай тархдаг халдвар тэр үед орж ирсэн гэдэг юу л бол. Монголоос анх үүсчихээгүй л бол. Би хүндээр өвдөөд дархлаа муутай болсноос хойш ханиад хүрэх болгондоо бүх булчин шархирч өвдөөд толгой задрах гээд бүтэн сараар хэвтэрт ордог байсан. Ханиад хүрэх болгондоо яаж энэ аймшгийг давна даа гэж зүрх шархирдаг байлаа. Тэгээд олон жил йогийн дасгал уйгагүй хийж явсаар одоо бие сайжраад ханиад тусахаа ч больсон. Туссан ч хөнгөхөн хүрдэг, жаахан арга хэмжээ авахад дорхноо л эдгэрдэг.
Зочин 2020-04-16 139.5.216.137
Хятад баян юм чинь АНУ-ын оронд ДЭМБд мөнгө өгөх хэрэгтэй
Зочин 2020-04-16 72.205.128.3
Trampiin zuv. Hyataduud vvssen shaltgaanii n uuruusuu zailuulahaas uur yum hiihgvi bna.
Amerikiin ard tvmnii mungiig delhii niiteeree huvaaj idej baij yum bolgon deer ANU-g muuldag ergvvtsen ch hvn turulhtun.
Зочин 2020-04-16 202.55.188.85
Зөв ш дээ. Хамаг мөнгийг нь авчхаад АНУ-д ямар ч тус нэмэр болоогүй шүү дээ. ДЭМБ та өвдөөгүй бол маск зүүх хэрэггүй л гээд байсан. Хэзээ хойно 4 сарын эхээр бүх хүн маск зүүхийг зөвлөж эхэлсэн. ДЭМБ ерөнхийлөгч гэж хөлдүү гар байнаа. Трамп, Европынхон түүнийг супер мэргэжлийн хүн гэж итгээд үгийг нь дагаснаас болоод хүн ард нь ямар ч хамгаалалтгүй явсан. Дээрээс нь Хятад бүх но-гоо тас нуугаад хэнд ч хэлээгүй. Ийм өвчин гэдгийг мэдэж байсан хэрнээ энэ өвчний тухай нарийн мэдээллийг нуусан.
Зочин 2020-04-16 59.153.112.44
Мэдрэл муутай эргүү Трамп
Зочин 2020-04-16 92.38.148.53
Yag unen. Mongold Trumpiig demjdeg humuus yamar ih yum bee? Bi bur oilgohgui bna. Ene hunii yamar muu hun bolhiig medehgui l bna daa. Ene hunees bolj america-d bgaa azuudad ih l hetsuu bgaag sonsohgui bgaa yum bhdaa. Ene hun bol aris unguur gaduurhagch, uuriiguu busdaas iluud uzdeg. Tsagaan humuusiig deeguur undesten gedeg uzel bodoltoi group, humuusiig demjdej hun. Emegtei huniig bol burch dord uzne. Yamar saindaa emegtei hunii dood erhtnees baridagaa yarij tenegtehvedee.
Зочин 2020-04-16 66.181.186.13
Трамп зөв. Тэднээс шаардах ёстой.
Zochin 2020-04-16 150.129.140.153
Trump ulsaa ard tumnee boddog super erunhiilugch. Mash zuv shiidver, amerkiin hamag mungu hyatadru orohiig hen zuvshuurhuv, hyatad uursdu virus uildverlej bgad aldsan, ted hun turulhtnii umnu hariutslagaa hulee, ter mungiig amerik zogsooh n mergen uhaan shuu.
Зочин 2020-04-16 92.38.148.53
Uruu Americad amidardag hunuu? Ugui bh tee? Amidraad uzvel ene hunii yamar hun bolhiig n sain medne. Uuriin chin yarj bgaagaas 100% ondoo. "Trump ulsaa ard tumnee boddog super erunhiilugch. "- MY ASS. Ene hun chin yuruusuu anhnaas n toogoogui hun ene virusiig. Bur elb shidshig "poof" geed alga bolchihono geed joohon huuhed shig yum yariad yavj bsan hun. Odoo uuriinhuu buruug busdad chihehgeed zutgeed bgaa hun.
Зочин 2020-04-16 64.119.24.48
ДЭМБ бол тоглоомын байгууллага. Тэдний сурталчилан тараадаг элдэв вакцинууд ихэвчлэн хүн амыг цөөлөх зорилгоор бүтээгдсэн, аажим үйлчилгээтэй био бөмбөг гэдгийг илрүүлэн илчилсээр байгаа. Энэ байгууллагын цаана нөгөө аймшигт мангасууд болох Рокфеллерууд, Ротшильдууд, Виндсорын удмынхан байдаг гэж олон эх сурвалжууд баримттай ярьдаг. Бидний хувьд ч энэ байгууллагыг шүтэж, горьдлого найдвараа тавьж огт болохгүй. Бид өөрсдөө л сонор сэрэмж, сахилга хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй. Хамгийн гол
Зочин 2020-04-16 64.119.24.48
санхүүжүүлэгчээ ч хамгаалж, сэрэмжлүүлж чаддаггүй юм бол, энэ байгууллагад найдах шаардлага юу байна. Ийм их мөнгө санхүүг юунд зарцуулдагыг нь заавал шалгаж тодруулах ёстой. Ер нь АНУ-гын төрийн машин, мөнгө санхүүг бүлэг хорон санаатан өөрсдийн хорт төлөвлөгөөндөө багаж болгон ашигласаар удаж байгаа. Энэ зүйлийг зогсоох амлалт өгөөд, ажиллаж эхэлсэн ерөнхийлөгч Кеннеди алуулсан байдаг. Одоо харин Трамп зогсоох болтугай
Зочин 2020-04-16 66.181.180.238
ДЭМБ анхнаасаа маскны аж тусыг ерөөсөө тоогоогүй манайд 3 сарын 2 нд нөгөө Францтай нэг онгоцоор ирсэн ДЭМБ ийн төлөөлөгч нар хөдөөгүүр явж сургалт хийхдээ ч Занданшатар болон ЭМЯ ны удирдлагатай уулзахдаа ч маск хэрэглээгүй.Тэр үеийн ТВ нэвтрүүлэгээр гарч байсан. Онгоцон дотор халдвар аваад ирсэн бол Дархан Сэлэнгээр засаг дарга нараас эхлээд Эрүүл мэндийн төвүүдэд бүгдэд нь халдах байсан.Манайхан ч тэр үед хүн бүхэн маскаа зүүгээд хэвшчихсэн байсан нь бас зол
Зочин 2020-04-16 202.55.188.85
Хятад энэ өвчний тухай бүх мэдээллээ тас нууснаас болоод ДЭМБ хүртэл ямар ч мэдээлэлгүй, мэдлэггүй байсан цаг. Хятадууд халдвар гараагүй газарт маск зүүх хэрэггүй гэж ДЭМБ ойлгуулснаас болоод итгэчихсэн явсан биз
Зочин 2020-04-16 202.179.26.249
Буруутайг өөрөөсөө биш өрөөлөөс хайж байгаа Трамп хожмын нэгэн өдөр үнэнд гүйцэгдэх биз….Солиотой Ерөнийлөгчтэй Америкчуудыг өрөвдөх шиг боллоо. ..Манайд ч гэсэн ийм гарууд бий
Зочин 2020-04-16 202.179.2.138
Чи доод xэсэгийн уншчаад ингэж гоншигнооч! Xөгийн xятадын сурталд автсан суга вэ!
зочин 2020-04-16 202.131.245.162
Чи ч гэсэн Трампын бөгсийг доллохыг хүсэгчдийн л нэг байшд. хэрээ хэрээнийхээ харыг гэж хахаха
Зочин 2020-04-16 176.63.23.26
Хятадаас Трамп нь дээршд Монголчуудад бол. Эрлийзүүд та нар урд нутаг руугаа явбал хэн хэндээ амарсан
Зочин 2020-04-16 92.38.148.53
Yag zuv. Ene hun bol uuriiguul boddog hun. Ene sanhuujuuletiig zogsooj bgaa n sain yum hiih gesen dee bish harinch uuriiguu hariutslagaas chuluuluuh gej hiij bgaa suuliin neg alham n, americiin ard irged n ene tenegiin hiigeegui yumiig n heleed bgaa bolhoor. Deerees n udahgui songuuli boloh geed bas tuunii approval rate n bur baga bolood bgaa bolohoor.