Шинэ жилийн баярын гоёлоо гаргажээ

Хуучирсан мэдээ: 2015.11.28-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн баярын гоёлоо гаргажээ

Шинэ оны баяр хүртэл сар гаруй хугацаа үлдээд байна. Шинэ жилийн баярт загварын ертөнцийнхөн ч бэлтгээд эхэлжээ. Оросын  “I Am Studio” марк ( орчин үеийн уран бүтээлд худалдааны тэмдэг, худалдааны марк, брэнд гэсэн гурван ойлголт хэрэглэгдэнэ. Маркетингд “худалдааны марк” гэдэг чанар,  ойлголт, дүр төрх зэргээр өрсөлдөгчөөс ялгагдах тэдний онцлогуудын нийлбэрийн ойлголт юм. Нэрийг нь олж, уриаг нь гаргаж, дизайныг нь бүтээснээр энэ ойлголт эхэлдэг) баярын капсулын (цөөн тоогоор, нэгэн төрлийн  тусгайлан бэлтгэсэн цуглуулгыг капсулын гэж нэрлэдэг) цуглуулгыг өөрийн шүтэн бишрэгч нарт хүргэжээ.

Хотын гудамж, талбай, дэлгүүр хоршооны үзүүлэнгийн цонхнууд шинэ оны гацуураар чимж, телевизээр Өвлийн өвгөн, Санта-Клаус нар баатрууд нь болж байгаа рекламыг цацах нь ихсэв. Энэ баярын арга хэмжээнээс эко-арьсан пальто, банзал, өмд болон дэгжин даашинзуудаараа алдартай “I Am Studio” хоцорсонгүй. Тэд ч баярын гоёлын цуглуулгаа гаргасан юм. Ордны Дарья Самковичийн толгойлсон дизайнчид өөрийн өдөр тутмын энгийн бөгөөд жишиг болсон  casual-стилийн уламжлалаа бага зэрэг өөрчлөхөөр шийдсэн бололтой. Тэдний баярын цуглуулга нь гялалзсан чигтгээ, шилэн чимэглэл, хилэн материалыг  хангалттай ашигласан ч гэрийн хувцас шиг энгийн хэрнээ дэгжин болжээ.  

Цуглуулгын нүүр царайгаар жүжигчин бүсгүй Даша Чаруша тодорсон байна. Түүнийг “I Am Studio” шинэ жилийн капсулын цуглуулгын зураг авалтдаа сонгожээ. Тодорхой тоогоор бүтээгдсэн бүх цуглуулгын хувцасны худалдаа арванхоёрдугаар сарын 1-нээс худалдаанд гарна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж