"Хувьцааны данс нээлгээгүй бол ногдол ашиг авах эрх үүсэхгүй" | News.MN

"Хувьцааны данс нээлгээгүй бол ногдол ашиг авах эрх үүсэхгүй"

"Хувьцааны данс нээлгээгүй бол ногдол ашиг авах эрх үүсэхгүй"

"Хувьцааны данс нээлгээгүй бол ногдол ашиг авах эрх үүсэхгүй"

Нэг их наяд төгрөгийн орлоготой ажилласан “Эрдэнэс Тавантолгой” ХК тавдугаар сарын 1-нээс 2.5 сая хувьцаа эзэмшигчдээ ногдол ашгаа тараах гэж байна. Тус компани нэг ширхэг хувьцааг 90 төгрөгөөр үнэлснээр 1072 ширхэг хувьцаатай иргэн 96.480 төгрөгийн ногдол ашиг оногдож буй. Харин хувьцаагаа төрд зарсан иргэд 750 хувьцаатай байгаа. Тэд 67500 төгрөгийн ноогдол ашиг авах юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дөрөвдүгээр сарын 8-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Иргэдэд хувьцааны ногдол ашиг олгох ажлыг богино хугацаанд зохион байгуулах үүднээс НӨАТ-ын буцаан олголт өгдөг И-баримтын системээр  дамжуулан  олгохоор ажиллаж байна” хэмээн мэдээлсэн. Тэгвэл иргэдийн дунд үнэт цаасны данс нээлгэх шаардлагагүй, НӨАТ-ын буцаан олголт  авдаг дансаараа дамжуулан ногдол ашгаа авах боломжтой гэсэн мэдээлэл тарсан юм.

Бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 мэдээллийн албаны менежер Э.Баатарцогтоос энэ талаар тодрууллаа.

1.6 САЯ ИРГЭНИЙ НОГДОЛ АШИГ ШУУД ОРНО

Танай байгууллагаас удахгүй хувьцааны ногдол ашиг олгож эхэлнэ. Иргэд төдийлөн бэлэн биш байх шиг байна. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголт авдаг данстай хүн заавал хувьцааны данс  нээлгэх шаардлагатай, шаардлагагүй гэсэн асуудал үүсээд байна. Энэ талаар тодруулъя?

Хувьцааны ногдол ашиг авах  2 сая  511 мянган иргэн байгаагаас 1 сая 850 мянга орчим нь эхний гурван сарын байдлаар хувьцааны данс нээлгэсэн. Ер нь анхнаасаа компанийн зүгээс хувьцааны дансыг заавал нээлгэсний дараа ногдол ашиг авна гэдэг мэдээллийг удаа дараа өгч байсан. Хувьцааны данс нь банкны данстай холбогдож байж хувьцааны дансны бүртгэлээр ногдол ашиг нь ордог учраас заавал нээлгээрэй гэж зөвлөөд байгаа юм.  

Өөрөөр хэлбэл  дээрх  хоёр дансыг хооронд нь холбож байж хувьцааны дансны бүртгэл нь баталгаажиж, ногдол ашиг нь орно гэсэн үг. Иргэдийн хувьд хувьцааны дансыг заавал нээх ёстой юу, эсхүл И-баримтын дансаар өгчих юм биш үү гэх зэргээр буруу ойлгоод байна. И-баримтын дансаар олгосон ч хувьцааны данс заавал нээсэн байх ёстой. Хувьцааны дансгүй бол ногдол ашиг авах боломжгүй эрх нь үүсэхгүй гэдгийг дахин хэлье.

-Сангийн сайдын мэдэгдлийн тухайд юу хэлэх вэ?

-2 сая 511 мянган хүнд нэгэн зэрэг ногдол ашиг тараах хүндрэлтэй. Хөл хориотой байгаа энэ үед хүмүүсийг олноор цуглуулж бөөгнөрөл үүсгэхгүйн тулд НӨАТ-ын буцаан олголтыг өгдөг И-баримтын системээр дамжуулан ногдол ашиг тараах санал, хүсэлтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Сангийн яаманд тавьсан. Иргэд заавал гэрээсээ гарахгүйгээр ногдол ашгаа зайн технологийн ямар сувгуудаар хүртэж болох талаар бид судалж байна. Гэхдээ энэ нь эцэслэн шийдэгдээгүй судалгааны түвшинд явж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Компанийн зүгээс албан ёсны шийдвэр гараагүй байна. Дан ганц И-баримтын системээр дамжуулан ногдол ашиг тараахад 2 сая 511 мянган хүнд шууд хүрэх боломжгүй.

Учир нь И-баримтад 18-аас дээш насны 1 сая 300 мянган хүний данс бүртгэлтэй байдаг. Үүн дээр нэмэгдээд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр 300 мянган иргэний данс баталгаатай байна. Энэ хоёр нийлээд 1 сая 600 мянган орчим иргэний банкны данс баталгаатай учраас ногдол ашиг нь шууд орно. Хоёрдугаарт, И-баримт дээр бүртгэлтэй байгаа 1 сая 300 мянган иргэний дансыг баталгаажуулаад ногдол ашгийг нь шилжүүлэхэд нэг сая 600 мянган хүний асуудлыг шийдчихэж байгаа юм. Үлдсэн нэг сая хүний дансыг үнэт цаасны компаниудаар дамжуулан баталгаажуулалт хийж байна.

-Хувьцааны дансаа хэдэн сард багтаж нээлгэх ёстой вэ?

-Хугацаандаа амжихгүй гэсэн зүйл байхгүй. Хувьцааныхаа дансыг банкныхаа данстай холбоход л болно. Түүнээс биш би ногдол ашиг тараахаас өмнө дансаа нээлгэж амжсангүй. Миний ногдол ашгийг өгөхгүй юм байна” гэсэн зүйл байхгүй. Тухайн хүний ногдол ашиг байж л байна. Ногдол ашгаа энэ онд авна уу, эсхүл дараа жил авна уу хамаагүй.

ргэд юуг анхаарах ёстой вэ. Хувьцаагаа хэрхэн ашиглавал өгөөжтэй вэ? 

-1072 хувьцаа дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй болсон үед өвлүүлэх, зарах, нэмэгдүүлэх, бэлэглэх зэрэг бүх эрх нь үүснэ. Нээлттэй болоогүй хувьцааг зарж борлуулах нь хувьцааны үнэ ханшид эерэг, сөрөг олон нөлөө үзүүлдэг дэлхийн жишээ байдаг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа нь монголчуудад 200 жилийн үр ашгаа өгөх хувьцаа учраас иргэд санхүүгийн баталгаа хэлбэрээр ашиглах хэрэгтэй. Хувьцааны данстай иргэд дахин данс нээх шаардлагагүй бөгөөд одоо ашиглаж буй арилжааны банкны дансаа хувьцааны данстайгаа холбоход болно.

Нэгэн жишээ дурдахад, 1992 онд их хувьчлал явагдаж, улсын 475 аж ахуйн нэгж байгууллагад 1.1 сая гаруй иргэнд цэнхэр тасалбар олгосон. Гэсэн ч ихэнх нь үүний үр ашгийг хүртэж чадаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед хүмүүс ойлголт мэдлэггүй байсан учраас цэнхэр тасалбараа 1000 төгрөгөөр зарах, одоог хүртэл авдартаа хадгалах, жаазанд хийгээд хүртэл хадгалсан байдаг. Тиймээс бид 1072  хувьцааг дээрх цэнхэр, ягаан тасалбар шиг үнэгүйдүүлж болохгүй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-16 66.181.164.214

Ebarimtiin дансаар авч болно. Эх сурвалж сангийн сайд

Avatar

Зочин 2020-04-16 66.181.161.39

Дансаа буруу биччихсэн бол яах вэ хэлж өгч туслаач хүмүүсээ ямар нэгэн вэб сайт бну бас дансаа шалгаж болохнуу (ямар данс нээснээ шалгах) (хаан банк ,хас,төр.)

Avatar

Fafsfaga 2020-04-16 104.222.117.37

Ingej talaar neg taraaj uren taran hiij baisnaas tom tusul ch um uu heregtei umanda zartsuulmar um da

Avatar

Зочин 2020-04-16 202.126.89.198

Hulgaich ulstai n**** yum aa, minii NUAT-n uramshuullyn 1/5 n alga bolchij, yamar hogiin yum be Hulgaich Mongol uls, tatvaryn gazar, urid n bas olgogdoh mungunuus alga bolson sh dee,vyag uguhud. Hichneen hunees hulgai hiij bgaa bol, icheech, 2 hon huvi olgoj bj, deer n hulgai hiigeed

Avatar

Зочин 2020-04-16 202.126.89.198

Bas yamar horoo nairuulaad ebarimt geed bgaa buzruud ve, minii ebarimt- aas olgogdoh 1/5 huvi n alga bolchihloo, unuudur, n**** ve!!!!! Hoyorhon huviasaa ergej hulgailaad!!!!

Avatar

Хаабар 2020-04-16 59.153.87.55

Энэ мөнгөөр уурхай дээр нүүрс угаах, баяжуулах үйлдвэр байгуулж иргэд өөрсдөө хувиа эзэмшээд явбал хамаагүй илүү ирээдүйтэй, яваандаа иргэддээ илүү ашиг хүртээмжтэй юмдаа, сонгууль гээд төрийнхөн ухаанаа алдчихсан байх шивдээ

Avatar

тэгээд хаана очиж нээлгэх юм бэ ямар зовлонтой юм бэ 2020-04-16 103.57.93.221

тэгээд хаана очиж нээлгэх юм бэ ямар зовлонтой юм бэ

Avatar

Зочин 2020-04-16 124.158.88.8

арчаагүй юм. чи дансаа нээлгэхгүй байсан ч чиний дур. заавал нээлгэх албатай биш. зовлон дууддаг чи харин арчаагүй байна.

Avatar

зочин 2020-04-16 124.158.94.9

1 сая төг өгөх гэж байгаа биш битгий х** 8 жилд 60 мян төгдөг хамгийн дамгийн дампуу компани

Avatar

Зочин 2020-04-16 66.181.176.169

сангийн сайд НӨАТ авдаг дансаараа авч болно гэсэн шдээ.

Avatar

Зочин 2020-04-16 202.126.89.198

Nuat-n dansnaas maani hulgailchij, 1/5 huviig unuudur, yavch teguulj bolohgui!!! Hoyorhon huvi olgoj bj ergej hulgailaas bgaa yum chin

Avatar

Зочин 2020-04-16 182.160.0.170

200 жил үр ашгаа өгөх Таван Толгойгоос Тэтгэвэрийнхэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хасдаг мулгуу төр. Та нарт 2012 оны сонгуулийн өмнө 1 саяыг өгсөн. Ахиж та нарт Таван Толгойгоос юу ч өгөхгүй гэсэн гэнэ. Тэтгэвэрийн хөгшид бид өөрийн цор ганц хөрөнгө ТТ -н 1072 -оо үр ач нартаа өвлүүлээд үхмээр байна. Ичихгүй бол сонгуульд зориулж хүчээр шахуу тараасан 1 саяа суутган авч бидний 1072 -ыг буцааж өгөөрэй.

Avatar

netizen 2020-04-16 43.242.242.214

удахгүй IPO зарлагдавал 2догч оос л авчихгүй юу даа. аймар стресстэйм бэ хаха
тэр үеийн 1'000'000 чинь одоогын 1сая аас хамаагүй илүү үнэтэй шдэ хэрэв тэр 1саяыг эргэлтэнд оруулсан бол за ядаж л хадгаламжинд хийсэн бол Та ашигтай юм хийжээ гэсэн үг 🙂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж