"Covid-19"-ийн шинэ дэг Оросын эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөөлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

"Covid-19"-ийн шинэ дэг Оросын эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөөлж эхэллээ

"Covid-19"-ийн шинэ дэг Оросын эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөөлж эхэллээ

2020 оны эхний улиралд эрчим хүчний үйлдвэрлэл 1,8 хувиар нэмэгдэнэ хэмээн ОХУ-ын Эрчим хүчний яам тооцоолж байсан ч эсрэгээрээ 0,3 хувиар агшсан байна хэмээн Эрчим хүчний яамны дэд сайд Евгений Грабчак хэллээ.

"Өнгөрсөн 2019 оны эхний улиралтай харьцуулахад эрчим хүчний үйлдвэрлэл 0,3 хувиар буурсан байна. Уг нь энэ оны эхний улиралд эрчим хүчний үйлдвэрлэл 1,8 хувь өснө гэж тооцоолж байсан юм” хэмээн "Коммерсант" сонинд өгсөн ярилцлагадаа Евгений Грабчак хэлжээ.

Эрчим хүчний үйлдвэрлэл буурсан нь харьцангуй дулаахан өвөл болсон, мөн коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон явдалтай холбоотой гэж Эрчим хүчний яам тайлбарлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж