ОХУ-д 254 лаборатори коронавирусийн шинжилгээ хийж байна хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова цар тахлын цаг үеийн асуудлаарх Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ. Эдгээрээс 18 нь хувийн хэвшлийн лаборатори ажээ.
"Орост өнөөдрийн байдлаар "Covid-19"-ийг илрүүлэх 10 тестийг баталгаажуулсан. Хувийн 18 лабораторийг оруулаад нийтдээ 254 лаборатори коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна. Өнөөдрийн байдлаар нэг сая 360 мянган хүнд "Covid-19" илрүүлэх шинжилгээ хийгээд байна. Хамгийн олон хүнийг хамруулан шинжилгээ хийсэн орны нэг нь ОХУ байна” хэмээн Татьяна Голикова хэлсэн байна.