“Covid-19”: Найман сая хүн ажлаа алдаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

“Covid-19”: Найман сая хүн ажлаа алдаж магадгүй

“Covid-19”: Найман сая хүн ажлаа алдаж магадгүй

Коронавирусийн улмаас найман сая хүн ажлаа алдаж магадгүй, гэхдээ албан ёсны статистик дөрөв орчим сая гэж гарч магадгүй хэмээн "Интеллектуальный резерв" компанийн захирал Павел Мясоедов хэлсэн байна.

"Албан ёсны статистик бага гарах магадлалтай. Учир нь, албан ёсны ажлын байраа алдаад төрд хандсан, өөрөөр хэлбэл, ажил хайж Хөдөлмөрийн биржүүдэд бүртгүүлсэн хүмүүсийн тоог албан ёсоор мэдээлэх байх. Гэтэл төрд бүртгэлгүй, хувиараа хөдөлмөрлөж орлого олдог, мөн далд эдийн засгийн хаа нэгтээ байсан хүмүүс энэ тоонд хамрагдахгүй. Үнэндээ төрийн бүртгэлээс ангид байгаа энэ хүмүүс л хамгийн их хохирол амсах байх. Орлого буурах үед ажил олгогчид хамгийн түрүүн ийм “албан бус” хүмүүсийн хөлсийг бууруулах, эсвэл урт хугацааны цалингүй амралтад суулгаж байна” хэмээн Павел Мясодов хэлжээ.

Өнгөрсөн 2019 оны статистикаар далд эдийн засагт ажиллагсдын хувь 21,3 байжээ.

Коронавирусийн улмаас үүссэн хямрал хүн амын бүх давхаргад нөлөөлөх ч хохирол нь харилцан адилгүй байх болно гэж тэр үзэж байна.

Коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон эхний долоо хоногт /ОХУ гуравдугаар сарын 28-наас хөл хорио тогтоож эхэлсэн/ ажил хайгчдын тоо өмнөх долоо хоногтой нь харьцуулахад 38%-иар өссөн хэмээн YouDo.com портал мэдээллээ. Өнөөдрийн байдлаар энэ порталд ажил хайж байгаа хоёр сая хүн бүртгүүлсэн нь 2014-2015 оны хямралын үеийн үзүүлэлттэй адил байгаа юм. ​

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж