Урт цагааны түрээслэгчдийг шинэ ажлын байранд шилжүүллээ | News.MN

Урт цагааны түрээслэгчдийг шинэ ажлын байранд шилжүүллээ

Урт цагааны түрээслэгчдийг шинэ ажлын байранд шилжүүллээ

Урт цагаан төвийн 12 түрээслэгч өнөөдөр /2020.04.15/ шинэ ажлын байрандаа шилжин орлоо. Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газраас Урт цагааны үйлдвэрчний эвлэлтэй санамж бичиг байгууллаа. Эдгээр түрээслэгчид хуучин  түрээсийн үнээс хоёр дахин хямдаар түрээслэхээр болжээ.

ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 12 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ БАЙНА

 Энэ талаар Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагаан төвд  түрээсээр үйл ажиллагаа явуулдаг байсан 200 гаруй иргэдээс байгуулагдсан үйлдвэрчний хороотой бид зөвшилцөн бүх иргэдийг бүртгэлжүүлсэн.  Эхний ээлжийн 12 хүнийг ажлын байраар хангаж байна. Дараагийн удаад 200 гаруй иргэдийг бүдгийг нь ажлын байраар хангах асуудлыг шат дараатай хийнэ” гэдгийг онцлов.

Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Урт цагаан төвтэй холбоотой асуудал ямар шатанд яваа вэ. Урт цагааны давхар түрээслэгч иргэдийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Урт цагаан төвийн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 21-ны өдрийн захирамжаар үйл ажиллагааг нь зогсоосон. Үүнтэй холбоотой Нийслэлийн өмч ашиглалтын удирдлагын газарт дан түрээсэлдэг иргэдийг хохироохгүй ажлын байраар хангана гэдэг чиглэл өгсөн. Бид энэ чиглэлд ажиллаж өнөөдөр Урт цагааны оёдол эсгүүр, бүх төрлийн үйлчилгээ эрхэлдэг иргэдийг эхнээс нь ажлын байраар хангаж байна. Өөрөөр хэлбэл, дээрх иргэдийг Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байранд талбай чөлөөлж байршуулан шат дараатай алхам хийж байна.

-Үлдсэн түрээслэгчдийг ажлын байраар хэрхэн хангах вэ?

-Нийслэлээс барьж буй бодлого бол ЖДҮ, бизнес эрхлэгч нарыг ажлын байраар хангана, гэхдээ шат дараатай шийднэ гэдгийг онцолмоор байна.

Нийслэлийн өмч ашиглалтын газартай 30 иргэн түрээсийн гэрээ байгуулсан. Дээрх түрээслэгчид эхнээсээ нийслэлийн өмчийн байрыг албан ёсоор хүлээлгэж өгч байна. Тэд төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэнэ хэмээн бидэнд мэдэгдсэн. Өнөөдөр  гурван иргэн нийслэлийн өмчийг хүлээлгэн өгсөн.

-Хэчнээн иргэн  Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байранд байранд орж байна вэ?

-Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байранд 100 орчим метр квадрат талбайг гаргасан. Урт цагааны үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулагдсанаар бидэнтэй хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар энэ байранд 12 иргэн ажил үйлчилгээгээ эхэллээ. Мкв-ийн тухайд Урт цагаанд төлдөг байснаас хоёроос гурав дахин хямд түрээслүүлнэ. Урт цагааны барилгыг шинэчлэх эсэх нь НИТХ-ын бүрэн эрхийн асуудал. Бид Урт цагаан төвийг шинэчлэх концефцийн уралдаан зарлахаар төлөвлөж байна.

-Нийт иргэдтэйгээ зөвшилцөлд хүрээгүй байж наана байгаа иргэдийг нүүлгэх нь зөв үү?

-Бид 30 гэрээ байгуулсан иргэдтэй дахин гэрээ байгуулахгүй. Хэрвээ байгалийн гамшиг аливаа эрсдэл үүсэх юм бол хөрөнгийн эзэн хариуцлага хүлээх хуулийн заалт бий.


Иргэдийн байр суурийг хүргэе.

УРТ ЦАГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ БАЙГАА НЬ ХУУЛЬ БУС

Урт цагаан хөгжлийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэндбаатар “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс 2020 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Засаг даргын 216 тоот захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газар гомдол гаргасан. Гомдлын мөрөөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 9-нд хуучин гарсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Шүүхийн дээгүүр алхаж байна. Тэнд байгаа 300 гаруй хүний эрх ашгийг хөсөрдүүлж байна”.

ТҮРЭЭСЛЭГЧДИЙГ ХОХИРООХГҮЙ БАЙХААР НИЙСЛЭЛТЭЙ ЗӨВШИЛЦСӨН

Урт цагааны үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн А.Оюундарь “Манай үйлдвэрчний хороо Урт цагаан үйлчилгээний төвийн давхардсан тоогоор 200 гаруй иргэдийг бүртгэсэн. Иргэдийг бүртгэн, тэдний ажил амьдралыг доголдуулахгүй байдлаар нийслэлтэй зөвшилцсөн” гэлээ.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-15 202.9.46.226

Миег хотын дарга бх үед л урт цагаан МАНАН ийн эзэмшилд очсон, одоо урт цагааныг нурааж шинэ барилга барих нь зөвөө !

Avatar

tur 2020-04-15 192.82.74.253

UHSEN ATSNIIHAN URT TSAGAANII UILDVERCHINII EVLEL VE……..NEG IIM MAEGAAN GARHAAR L NEG IIM YUMGARCH IREED L BAIHAN HUN HUURUGDDUG..SHANTAAJILJ MUNGU TSOHDOG SHINE TURLIIN BIZNES DELGEREE YUUU DAA

Avatar

Зочин 2020-04-15 66.181.161.6

Засвар хийхгүй өөд лээ ш нь татахгүй давхар түрээслээд хичнээн жил явах гэсэн юм. Одоо болоо

Avatar

Зочин 2020-04-15 103.57.92.223

Наад барилгаа буулгаж шинэчлэхгүй бол балгас болчлоо. Давхар түрээс ч гэх шиг . Бүгдийг хөөгөөд гарга

Avatar

Зочин 2020-04-15 66.181.185.160

Лал аруудыг ешиглеед хееж гаргаад засах барих ажлаа саадгvй хийгээч дээ!! ЕС шиг байгаач дээ!! Эрхлvvлэх гэж ядчих юмаа.

Avatar

Зочин 2020-04-15 202.9.46.231

үхсэнд нь эрхлүүлдгийн

Avatar

Зочин 2020-04-15 202.9.46.252

Ард түмэн хууртаж , мэхлэгдэж ханахгүй юм аа.

Avatar

ЗОЧИН 2020-04-15 202.9.46.124

URT TSAGAANIIG NURAAKH NI ZUVUU

Avatar

Эмгэн 2020-04-15 64.119.20.249

Урт цагааны байр үнэхээр шаардлага хангахгүй болсон нь тодорхой байна шүү дээ. Өнгө үзэмж, доторх байдал нь яана аа гэмээр болчихсон ийм байшинг нурааж, шинэ байшин барих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-15 202.55.188.43

urt tsagaaniig buulgaj gazar niislel umchuu medeh heregtei.odooniih bol yamar ch shaardlaga hangahgui bn.irgendeer ni shine orchin ueiin uilchilgeenii tuv barih heregtei dooroo olon mashinii zogsooltoig barih heregtei

Avatar

Зочин 2020-04-15 103.229.120.2

ШИНЭ ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ХАВИАР БАЙДАГ АВТО УГААЛГА МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД БАС САЙН ЮМ БН. ТОМ МАШИН БҮТЭН 25000 ЗАЙСАНД 40 ӨӨР ИХ УДААН УГААЛГААД МЭДДЭГҮЙ БАЙЖ ХАЙРАН МӨНГӨ. ӨРСӨЛДӨХ УГААЛГА ИХ УГААГЧИД АЖИЛЛАХ ОЙРХОН ЮМ БНШД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж