Улсын III төв эмнэлгийн орц, гарцыг нээх асуудлыг шийдвэрлэлээ | News.MN

Улсын III төв эмнэлгийн орц, гарцыг нээх асуудлыг шийдвэрлэлээ

Улсын III төв эмнэлгийн орц, гарцыг нээх асуудлыг шийдвэрлэлээ

Улсын III төв эмнэлгийн орц, гарцыг нээх асуудлыг шийдвэрлэлээ

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улсын III төв эмнэлэг болон Монголын Зүрх судасны төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад бүртгэгдэж буй нийт нас баралтын 33.4 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчлөлөөс үүдэлтэй, уг өвчнөөр нас барах тохиолдлоор манай улс олон улсад тэргүүлдэг талаар Зүрхний төвийн дарга Д.Мөнгөнчимэг хэллээ. Энэ төрлийн өвчлөлийн статистик сүүлийн жилүүдэд тогтмол өсөж, өвчтөнүүдийн нас залуужиж байгаа аж.

Засгийн газраас Зүрх судасны төвийн үйл ажиллагаа, хүчин чадлаа өргөтгөх тал дээр дэмжлэг үзүүлж, барилгын ажлыг нь удахгүй эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Төвийн барилгыг Улсын III төв эмнэлгийн хашаанд барихаар зураг төсөл хийсэн байна. Гэвч Улсын III төв эмнэлгийн орц, гарцыг хааж барилга, байшин барьсны улмаас иргэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг авахад бэрхшээлтэй байгаа аж.

Иймд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улсын III төв эмнэлгийн удирдлагуудын хүсэлтээр нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албаныханд эмнэлгийн орц, гарцыг нэн ойрын хугацаанд нээх чиглэл өглөө.
Орц, гарцыг Улсын III төв эмнэлгийн зүүн урд байрлах нийтийн эзэмшлийн талбайг ашиглан, иргэд чөлөөтэй нэвтрэх шийдлээр хийх юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-04-15 103.14.37.4

Өрөвдөлтэй улс юм даа бид нар. энэ төр барьж байсан одоо барьж бгаа нөхдүүд. Орц нарцаа чөлөөлөхгүй юугаа хийж бсан юм бол. Уг нь дүүрэг хорооны л асуудал баймаар юм. Бүр хотын захиргаа, ИТХ оролцдог. хийх ажилгүй хүмүүс юм даа

Avatar

Зочин 2020-04-15 202.131.245.162

Эмэнэлэгийн хашаанаас дээрэмдэж барьсан орон сууц зэргийг одоо нураа нураа.

Avatar

Зочин 2020-04-15 72.205.128.3

Mongoliin turiin baiguullaguudiin ajliin uyaldaa holboo, zaag yalgaa vneheer alga bolj, zambraa albjee,
Gvitsetgeh baiguullagiinhaa ajliig l tsumuuruu bulaaldahiim.
Erunhiilugch, hurliin baiguullaguud ni Erunhii said, zahirgaaniihaa ajilruu ingej hufuu,bushuu nemeh hereggvi l baidgiimdaa!!!

Avatar

луйварчдын барилгыг нурааж, улсын эмнэлэг барихыг шаардаж байна. 2020-04-15 103.26.194.231

3-р эмнэлгийн төв хаалганы хажуу хавиргаар баригдсан Хаппи веритас, Долмалин, Ай Ти, Си Ай Ти, Отгонтэнгэр, Од хийморь, Найрамдал, Бона Вита гэсэн луйварчдын барилгыг нурааж, улсын эмнэлэг барихыг шаардаж байна.

Avatar

ЧД иргэн 2020-04-15 202.179.26.249

Ми овогтой Энхболд + бас улаан хацарт + бас нэг амьтан хотын дарга байхдаа газрын наймааг цэцэглүүлж хотын барилгажилтыг ийм эмх замбараагүй байдалд оруулсан нөхөд дөө. Балиар амьтад …ичих сэтгэл төрдөг болов ууу

Avatar

Уншигч 2020-04-15 202.179.26.89

Монгол Улсын Ерөнхийлөгч , УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа,
Гэмтэж бэртэж, осолдсон хүүхдүүд, морьдоор сэтгэлийн таашаал авагч г********н, Улаанбаатарыг амьсгалах агаар , ээх нар, сэвэлзэх салхигүй болтол нь газрыг нь баруун , солгойгүй зарж барилга бариулан утаа тогтоолгон цэвэрлэх байгууламжийн өмхий үнэртэй хавсруулан Монголын хүн амын бараг тэн хагасыг "ХИМИЙН ЗЭВСГЭЭР "ХОРДУУЛЖ БАЙГАА ❗️, 60 тэрбумын гол хэрэгтэн, ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛОГЧ , ЭХ ОРНООСОО УРВАГЧ М. ЭНХБОЛДыг шүүхэд өгөөч !

Avatar

Зочин 2020-04-15 139.5.219.190

Зүрх судасны төвийн барилгыг хрдан барьж ашиглалтанд оруулах нь зөв шүү. Зүрхэнд contractility modulation аппаратыг эрүүл мэндийн даатгалаар суулгах асуудал юу болсон бээээ: эмч нараа

Avatar

Зочин 2020-04-15 103.229.120.2

ШИНЭ ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ХАВИАР БАЙДАГ АВТО УГААЛГА МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД БАС САЙН ЮМ БН. ТОМ МАШИН БҮТЭН 25000 ЗАЙСАНД 40 ӨӨР ИХ УДААН УГААЛГААД МЭДДЭГҮЙ БАЙЖ ХАЙРАН МӨНГӨ. ӨРСӨЛДӨХ УГААЛГА ИХ УГААГЧИД АЖИЛЛАХ ОЙРХОН ЮМ БН

Avatar

Zochin 2020-04-15 103.229.120.2

ШИНЭ ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ХАВИАР БАЙДАГ АВТО УГААЛГА МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД БАС САЙН ЮМ БН. ТОМ МАШИН БҮТЭН 25000 ЗАЙСАНД 40 ӨӨР ИХ УДААН УГААЛГААД МЭДДЭГҮЙ БАЙЖ ХАЙРАН МӨНГӨ. ӨРСӨЛДӨХ УГААЛГА ИХ УГААГЧИД АЖИЛЛАХ ОЙРХОН ЮМ БНШД

Avatar

Зочин 2020-04-15 202.9.46.146

ДАГВА ДАРГАД ЭРЭЛИЙН АНГЛИ СУРГУУЛИЙН УРДУУР БАРУУН ТАЛААР МӨН РЦНК ИЙН БАРУУН ТАЛААР НЭВТ ГЭРДЭГ ЯВГАН ЗАМ ГАРГАЖ ӨГӨӨЧ

Avatar

Зочин 2020-04-15 64.119.21.18

ЭМЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БАТНАСАН ГЭЖ АВГАЙ БАЙХДАА НААД ХАВИЙН ГАЗРУУДЫГ ЗАРСАН ДАА.

Avatar

Зочин 2020-04-15 202.179.26.89

Батсэрээдэн биш үү? Этүгэн сургуулиудаа улсын эмнэлгийн газар зарсан мөнгөөрөө барьж байгуулсан байх ! Хардах эрхээ эдлэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж