Louis Vuitton, Burberry, Chanel брендүүд маск үйлдвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Louis Vuitton, Burberry, Chanel брендүүд маск үйлдвэрлэж байна

Louis Vuitton, Burberry, Chanel брендүүд маск үйлдвэрлэж байна

Louis Vuitton, Burberry, Chanel брендүүд дээд зэрэглэлийн, загварлаг цүнх, хувцас, гутал зэргийг үйлдвэрлэдгээрээ олонд танигдсан. Харин одоо хүчин чадал, нөөц бололцоогоо цар тахалтай тэргүүн шугамд тэмцэж яваа хүмүүст зориулан маск гэх мэт хамгаалалтын хувцас, хэрэглэл үйлдвэрлэхэд хандуулж эхэлсэн байна.

Арванхоёрдугаар сараас хойш маш хурдан тархаж буй цар тахал олон улсад маск, бээлий зэрэг хамгаалалтын хэрэгслийн хомсдол үүсгэсэн билээ. Францын дээд зэрэглэлийн бренд Louis Vuitton инстаграмаараа дамжуулж эрүүл мэндийн салбарын ажилчдад зориулан хамгаалалтын хувцас, хэрэгсэл үйлдвэрлэх болсноо зарласан байна. Тийнхүү Францын олон хотуудад байрладаг Louis Vuitton цехүүд эмнэлгийн ажилчдад зориулан мянга мянган маск үйлдвэрлэж эхэлжээ.

“Үйлдвэрлэсэн маскуудаа бид цар тахалтай тэргүүн эгнээнд тэмцэж буй, хамгийн их хэрэгтэй байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хандивлана. Эдгээр маскуудыг урлахад хувь нэмэр оруулсан зуу зуун сайн дурын оёдолчдодоо баярлалаа. Мөн хүнд өвчинтэй тэмцэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй бүх хүнд баярлалаа” хэмээн компанийн зүгээс мэдэгдсэн байна.

Louis Vuitton мөн хамгаалалтын хувцасны ноцтой хомсдолд орсон Парисын зургаан эмнэлэгт хэдэн мянган халат үйлдвэрлэн хандивлажээ.

Бас Британийн тансаг бренд Burberry маск үйлдвэрлэж эхэлсэн байна. Тус компани үйлдвэрүүддээ түргэн хугацаанд Английн эрүүл мэндийн салбарт 100 мянган мэс заслын маск хийж нийлүүлэх зорилго тавин ажиллаж байгаа гэнэ.

Түүнээс гадна дээд зэргийн хүрмүүдээрээ алдартай Burberry Кастлфорд, Йоркшайр дахь хүрэмний үйлдвэрүүддээ мэс заслын бус халат, маск үйлдвэрлэж, Английн эмнэлгүүдэд хандивлах үүрэг өгсөн гэжээ.

Францын өөр нэг домогт бренд Chanel ч гэсэн хамгаалалтын хувцас, хэрэгсэл үйлдвэрлэх ажилд хувь нэмрээ оруулсаар байгаагаа мэдэгджээ. Chanel өнгөрсөн сард маск үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг оёдолчиддоо нийлүүлж эхэлсэн талаар мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж