АСЕМ-ын зочид буудлын бэлтгэл ажил үргэлжилж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

АСЕМ-ын зочид буудлын бэлтгэл ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.21-нд нийтлэгдсэн

АСЕМ-ын зочид буудлын бэлтгэл ажил үргэлжилж байна

Ирэх онд манай улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болох билээ. Дэлхийн анхаарлын төвд байх энэхүү дээд хэмжээний бэлтгэл ажил үргэлжилсээр байна. Өнөөдөр Монголын зочид буудлын холбоо, БНСУ-ын мэргэшсэн зочид буудлын холбоотой санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ Блю Скай зочид буудлын Топаз танхимд боллоо

Монголын зочид буудлын холбоо болон Солонгосын мэргэшсэн зочид буудлын холбоод нь хоёр улсын зочид буудлын хөгжил дэвшил болон зочид буудлын бүхий л чиглэлээр хамтран ажиллах, цаашлаад 2016 оны АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтанд зориулсан үйлчилгээний сургалттай холбогдуулан санамж бичиг үйлдсэн юм.

Тус санамж бичгийн арга хэмжээнд МЗБХ-ны ерөнхийлөгч С.Мөнхбат, төлөөлөгч МЗБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Р.Соронзонболд, “Ай Эйч Си” ХХК, “Амар Трэйвэл” ХХК-ий төлөөлөл оролцлоо. БНСУ-ын компани цаашид зочид буудлын хөгжил, зочид буудлын одны зэрэглэл, сургалтаар дамжуулан хөгжүүлэхээр төлөвлөж байна.

БНСУ-ын мэргэшсэн зочид буудлын холбоо нь 47 жилийн туршлагатай ба 3500 гаран зочид буудлын ерөнхий менежерийн албан тушаалд олон жил ажилласан туршлагатай гишүүдтэй холбоо юм. СМЗБХолбооны ерөнхийлөгч Ан Ук Му нь Солонгосын Кёнхи их сургуулийн аялал жуулчлалын их сургуулийн захирал, зочид буудалтай холбоотой програмчилсан сургалтыг шинээр нэвтрүүлсэн, GKL академийн ерөнхийлөгчийн албыг хааж байгаа ба зочид буудлын салбарт их хувь нэмэр оруулж байна.

СМЗБХолбооны төлөөлөгчд нь санамж бичгийн ёслолд оролцон, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн аялал жуулчлалын тэнхимтай танилцаж, Засгийн газрын ордонд УИХ зарим гишүүдтэй уулзалт хийжээ.

Энэхүү санамж бичиг нь 2016 оны АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад их хувь нэмэр болохыг МЗБХ-ын ерөнхийлөгч С.Мөнхбат онцолсон юм.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс