Алдарт Большой театрын 34 ажилтан covid-19 халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Алдарт Большой театрын 34 ажилтан covid-19 халдвар авчээ

Алдарт Большой театрын 34 ажилтан covid-19 халдвар авчээ

ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 3,388 шинэ халдварын тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 24,490 боллоо. Мөн нас барагсдын тоо 28-аар нэмэгдэж, 198 болсон байна. Харин эдгэрч эмнэлгээс гарсан 1,986 байгаа бол эмнэлгийн хяналтанд 130 мянган хүн байна гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.

Үүнээс нийслэл Москва хотод 1,174 шинэ тохиолдол илэрч, тус хотод халдвар авсан нийт хүний 14 776 болсон ба Оросын алдарт Большой театрын 34 ажилтан халдвар авсан нь батлагдсан байна. Тус театр нь хөл хорионы улмаас гуравдугаар сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаагаа зогсоосон ба халдвар авсан ажилтнуудыг тусгаарлан эмчилж байгаа аж.

Мөн уг театр нь үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа ч халдварт өвчний эсрэг тэмцэж буй эмч ажилтнууд болон хөл хорионд орсон олон сая иргэдэд зориулж бямба гаригт /2020.04.11/ “Бид хамтдаа” нэртэй үзэгчгүйгээр тоглолт зохион байгуулж, телевизээр тоглолтоо шууд дамжуулсан байна. Энэ тоглолтод 100 гаруй ажилтан, уран бүтээлч оролцсон ба бүгд шинжилгээ өгч хариу нь сөрөг гарсан байна.

Үүнээс гадна тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг хэд хэдэн томоохон төрийн байгууллагуудад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Эх сурвалж: MOSCOWTIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж