Цагаан-Овоо сумд буриад бөх барилдав

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Цагаан-Овоо сумд буриад бөх барилдав

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумд  Багш- шавийн нэрэмжит “Улзын голын хүчтэнүүд” хэмээх буриад бөхийн барилдаан “Бөх барилдья, Мод тарья” гэсэн уриан дор зохион байгуулагдлаа.           

Тэмцээний үеэр уламжлалт өв соёлоо сэргээн хөгжүүлэх зорилгоор буриад бүжиг бүжиж, буриад бөхийн дуу дуулж, бөх барилдаж, мод тарив. Мөн Аварга ДС-ийн тэргүүн дэд захирал доктор, профессор Г.Сүхбат, зөвлөх багш доктор, дэд профессор Г.Пүрэв-Очир нар бөх, бөхчүүдийн тухай ойлголт, зөвлөлгөө өгөв.

 Ирэх оны 5 дугаар сард олон улсын өсвөр насны буриад бөхийн барилдаан зохион байгуулж, олон мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэн, Буриад хэлээрээ хөөрөлдөе, Бөхийн соёлоо дээдлье” гэсэн уриан дор ажиллахаа засаг дарга Ө.Амараа амлав.

Энэхүү ажлыг зон түмэн дэмжиж талархан хүлээн авлаа.

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж