Зай барих дүрэм 2022 он хүртэл үргэлжилж магадгүй | News.MN

Зай барих дүрэм 2022 он хүртэл үргэлжилж магадгүй

Зай барих дүрэм 2022 он хүртэл үргэлжилж магадгүй

Зай барих дүрэм 2022 он хүртэл үргэлжилж магадгүй

Дэлхийн бүхий л улс орныг хамарч, хоёр сая гаруй хүнд халдварлаж, 126 мянган хүний амийг авч одоод буй шинэ төрлийн коронаирусээр үүсгэгдсэн covid-19 өвчний нөлөө, үүнээс үүссэн зарим дүрэм, журам 2022 он хүртэл үргэлжилж магадгүй талаар мэргэжилтнүүд сануулж байна.

Энэхүү таамаглалыг Харвардын их сургуулийн Халдварт өвчний тархалтын судлалын эрдэмтэд дэвшүүлж байгаа аж.

Халдвараас сэргийлж, халдвар тараахгүй байхын тулд хүмүүс олон нийтийн газар, гудамж талбайд явахдаа нэг нэгнээс доод тал нь хоёр метрийн зай барихыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа билээ. Тэгвэл энэ дүрэм ойрын хоёр жилдээ мөрдөгдсөөр байх бөгөөд энэхүү халдварын тархалтыг богино хугацаанд бүрэн зогсоож чадахгүй гэсэн болгоомжлол байгаа аж.

Хэрэв энэ хугацаанд тархалтыг бүрэн зогсоож чадахгүй бол хоёр дахь удаагаа цар тахал дэгдэж, илүү олон хүнийг хамрах болно гэдэг таамаглалыг эрдэмтэд дэвшүүлжээ. Түүнчлэн уг өвчний эсрэг найдвартай вакцин гаргаж авч чадахгүй бол 2025 он хүртэл хүн төрөлхтөн энэ өвчинтэй тэмцсээр байх болно гэжээ. Харин байнгын дархлаа тогтвол доод тал нь таван жилийн дараа covid-19 өвчин бүрэн үгүй болох боломжтой аж.

Эх сурвалж: Fortune, Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-15 192.82.78.172

бурхан минь мөнхнаран ээжээ

Avatar

Зочин 2020-04-15 103.229.120.2

ШИНЭ ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ХАВИАР БАЙДАГ АВТО УГААЛГА МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД БАС САЙН ЮМ БН. ТОМ МАШИН БҮТЭН 25000 ЗАЙСАНД 40 ӨӨР ИХ УДААН УГААЛГААД МЭДДЭГҮЙ БАЙЖ ХАЙРАН МӨНГӨ. ӨРСӨЛДӨХ УГААЛГА ИХ УГААГЧИД АЖИЛЛАХ ОЙРХОН ЮМ БНaa

Avatar

Зочин 2020-04-15 103.229.120.2

ШИНЭ ГЭМТЭЛИЙН ЭМНЭЛЭГИЙН ХАВИАР БАЙДАГ АВТО УГААЛГА МОНГОЛЫН ХАМГИЙН ХЯМД БАС САЙН ЮМ БН. ТОМ МАШИН БҮТЭН 25000 ЗАЙСАНД 40 ӨӨР ИХ УДААН УГААЛГААД МЭДДЭГҮЙ БАЙЖ ХАЙРАН МӨНГӨ. ӨРСӨЛДӨХ УГААЛГА ИХ УГААГЧИД АЖИЛЛАХ ОЙРХОН ЮМ БНШД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж