2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 40,906,935.31 төгрөгийн үнийн дүн бүхий 363,504 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс "Жуулчин Дюти Фрий" JSC (SUL +1.97%) болон "Хай Би Ойл" JSC (HBO +1.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" JSC (UID -5.00%) болон "Гермес Центр" JSC (HRM -2.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.68 хувиар буурч 16678.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,445,649,296,189.10 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ