Монгол эмэгтэйчүүд Малайзад хүний наймааны хохирогч болсон уу?

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Монгол эмэгтэйчүүд Малайзад хүний наймааны хохирогч болсон уу?

Монгол эмэгтэйчүүд Малайзад хүний наймааны хохирогч болсон уу?

Малайзын цагдаагийн офицер Монгол Улсын иргэн, хоёр эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарсан талаар эх сурвалжууд өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын өөр гурван эмэгтэйг хүний наймааны хохирогч хэмээн үзэж, 21 хоногийн хугацаагаар саатуулжээ. Малайзын “Malaysiakini” сайтад мэдээлснээр эдгээр гурван эмэгтэй нь хүчингийн хэргийн хохирогч болсон хоёр бүсгүйтэй Фейсбүүкийн нэг чат группт байсан аж.

Монгол Улсын Консулын газраас зуучилсан өмгөөлөгч Малайзын Петалинг-Жая хотын шүүхэд дээрх гурван эмэгтэйг төлөөлөн хүчингийн хэрэгтэй холбогдуулан хамгаалалт авах хүсэлт гаргажээ. Гэтэл Малайзын цагдаагийн газраас тэдгээр эмэгтэйчүүдийг хүний наймааны хохирогч байж магадгүй гэх шалтгаанаар тусгай хамгаалалтад авснаа Монгол Улсын Консулын газарт мэдээлжээ. Тэд нутаг нэгт хохирогч бүсгүйчүүдэд туслахыг хичээж байсан аж.

Өмнөх хэргийг сануулбал, өнгөрсөн Баасан гаригт Монгол Улсын хоёр бүсгүй “Grab” аппликейшн ашиглан хөлсөлсөн автомашинтайгаа явж байхад нь Петалинг-Жая хяналтын цэг дээр зогсоожээ. Тухайн постын цагдаагийн офицер бүсгүйчүүдийг хүчинтэй аяллын бичиг баримтгүй гэх шалтгаанаар баривчилж, ойролцоох буудалд аваачин хүчирхийлжээ. Энэ хэргийн дараа хохирогч бүсгүйчүүд нутаг нэгтнүүд рүүгээ холбогдон тусламж гуйн мессеж бичсэн аж. Улмаар дээрх гурван эмэгтэй Малайзын цагдаад хэргийг мэдэгдэж, гомдол гаргажээ. Гэвч тэднийг дөрөвдүгээр сарын 11-ны өдөр гэрээс нь баривчилжээ. Монгол эмэгтэйчүүд өөрсдөд нь хамгаалалт хэрэггүй, гэртээ харихыг хүсч байгаа илэрхийлсэн ба Монгол Улсын Консулын газраас тэдний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгааг өмгөөлөгч нь мэдэгджээ.

Үүний зэрэгцээ баривчилгааны дараа хохирогч бүсгүйчүүдийн хувийн мэдээлэл цахим ертөнцөд тарсан байна.

Эх сурвалж: malaymail.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж