Худалдаа эрхлэгчид жагсаж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Худалдаа эрхлэгчид жагсаж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Худалдаа эрхлэгчид жагсаж байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөхтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газраас дүгнэсэн. Мөн авто худалдаачид буюу “Да хүрээ”, Өгөөмөр захуудад дэлгүүртэй иргэд НИТХ-ын тэргүүлэгчдийн 29 дугаар тогтоол, хотын дарга Э.Бат-Үүлийн А/980 тоот захирамжийг эсэргүүцэн, жагссаар байгаа.

Өнөөдөр ч тэд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн гадна жагсаж, байна. Учир нь хүчээр нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэх шүүх хурал дээрх шүүхэд 10.30 цагт эхэлсэн юм.

Д.УЛАМБАЯР

Зургийг Ц.АРИУНБОЛД

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

tseegii 2015-11-27 103.57.94.94

ёо ёо Ууганцэцэг гэдэг хүүхний ярьж байгаагий нь ээ муухай дуутай ёстой цадчихсан блээ дээ төр ийм даварсан юмнуудад төмөр нүүрээ үзүүлэх цаг болжээ.