Парисын дарь эхийн сүмийн засварын ажил хойшлогджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Парисын дарь эхийн сүмийн засварын ажил хойшлогджээ

Парисын дарь эхийн сүмийн засварын ажил хойшлогджээ

850 жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүм галд сүйдсэнээс хойш нэг жил өнгөрчээ. Прокуроруудын таамагласнаар унтраагаагүй тамхи, эсвэл тогны хэт ачааллаас үүссэн гал сүмийг тэр чигт нь шатаасан үйл явдал өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард болж, дэлхий даяар олон зуун сая хүн хандив өргөснөөр сэргээн засах ажил эхлэн 2024 онд дуусах төлөвлөгөө гаргасан билээ. Гэвч сүмийг сэргээн засварлаж, дахин босгох барилгын ажил өдгөө коронавирусийн тархалтаас шалтгаалан зогсонги байдалд орж, ард иргэдийн анхаарал өөр зүйлд төвлөрсөн байна.

Барилгын ажил өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд буюу Франц оронд шинэ коронавирусийн халдвар огцом нэмэгдэх үед зогссон билээ. Түүнээс өмнө сэргээн засах ажил олон сарын турш үргэлжилсэн ч нийт хохирлыг тооцоолох боломжгүй хэвээр байгаа гэнэ. Ерөнхийлөгч Эммануэль Макроны томилсон дээрх асуудлыг хариуцан ажиллаж буй армийн генерал Жийн Луй Жиоржелин нэгдүгээр сард сенатуудад “Сүм хэзээ бүрэн сэргээгдэхийг хэлэхэд дэндүү эрт байна” хэмээгээд барилгын бүтэн цахилгааны монтаж, түймрээс үүдсэн асар их үнс. Тоосыг зайлуулах зэрэг зайлшгүй хийх шаардлагатай ажлуудын урт жагсаалт танилцуулжээ.

Харин балгасыг дахин ашиглаж болох эсэхийг үнэлэх ажил хийсэн түүхийн дурсгалт байгууламж судалгааны лабораторын Алине Магниен “Дарь эхийн сүмийн зүрх аврагдсан. Дээвэр, хана зэрэг бол тийм ч чухал биш. Дарь эхийн сүм сэргэнэ. Энэ бол урлагийн бүтээл, чулуу, хагарсан шилнүүдийг бол цэвэрлэчхэж болно. Удахгүй сүм өмнөхөөсөө ч илүү үзэсгэлэнтэй болно” хэмээн мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж