Эсрэг хүйстэн хоорондын гэрлэлт буурчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.15-нд нийтлэгдсэн

Эсрэг хүйстэн хоорондын гэрлэлт буурчээ

Эсрэг хүйстэн хоорондын гэрлэлт буурчээ

Англи болон Вэйлст эсрэг хүйстнүүдийн гэрлэлт буурсаар хамгийн доод цэгтээ хүрсэн талаар албан ёсны тоо баримт харуулж байна.

Өчигдөр/2020.04.14/ ил болсон баримтаас үзвэл Англи болон Вэйлст 2017 онд эсрэг хүйстэн хооронд 235 мянга 910 гэрлэлт бүртгэгдсэн байна. Энэ нь 2016 оныхтой харьцуулахад 2.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин 1972 оныхтой харьцуулахад 45 хувийн бууралт юм.

Мөн 2017 оны нийт гэрлэлт 242 мянга 842 байгаа нь 2016 оны нийт гэрлэлттэй харьцуулахад 2.8 хувиар буурсан байна. Английн үндэсний статистикийн мэргэжилтэн Канак Гош “Эсрэг хүйстэн хоорондын гэрлэлт түүхэндээ хамгийн тоод цэгтээ хүрчээ. 1970 оноос хойш энэ тоо буурсаар байгаа бөгөөд ялангуяа сүүлийн 40 жилд маш эрчимтэй багассан” хэмээн хэлсэн байна.

2017 оны байдлаар 16 наснаас дээш мянган эрэгтэй тутмын 21.2, мянган эмэгтэй тутмын 19.5 хувь нь гэрлэсэн байна. Мөн гэрлэлтээ бүртгүүлж буй хүмүүсийн дундаж нас нь эрэгтэй 38, эмэгтэй 35 аж.

Харин ижил хүйстнүүдийн гэрлэлт 2017 онд 6932 бүртгэгдсэн байна. Үүний 56 хувь нь эмэгтэйчүүд хоорондын, 44 хувь нь эрэгтэйчүүд хоорондын гэрлэлт байжээ. Мөн 1072 ижил хүйстэн хос хамтран амьдрагч гэх статусаа гэрлэсэн болгож солиулсан байна.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж